ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР

Нийтэлсэн: 2015 он 04 сар 23. 15 цаг 33 минут

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг зохиолч, хэвлэн нийтлэлчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүст ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон зарласан билээ.

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас үнэт ховор ном, зохиолын дээжээс болон шинэ номын үзэсгэлэн гаргалаа.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга П.Ганхуяг төв номын санд “Монгол адуу их ном”-ыг бэлэглэсэн бол аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга Н.Нарангэрэл “Монголын Ардчилсан холбооны түүхэн товчоо” , Аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхтуяа "Монгол Улсын бүртгэл статистикийн үүсэл хөгжил", ҮСХ-оос гаргасан 21 аймаг, нийслэлийн “Статистикийн товчоон” зэрэг номыг тус тус бэлэглэлээ.

Үзэсглэнг багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагчид, төрийн албан хаагчид, иргэд өргөн дэлгэр сонирхлоо.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 09-р сарын 23-ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг  

7667

 
Үхрийн мах /цул/ кг 12000  
Ямааны мах кг  6667  
Элсэн чихэр кг 2033  
Цагаан будаа кг 2467  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  47500  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1410                                                          
Бензин А-92, л 1530  

Дизель түлш, л                  

2100  
Дэлгэрэнгүй...