“ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 14 цаг 55 минут

Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, ЗДТГазар хамтран “Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт сургалтыг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сайншанд суманд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь орон нутгийн бодлого төлөвлөлтөд статистикийн мэдээллийг ашиглах чадавхийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн албан ёсны статистикийн мэдээллийн ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэдгээрийг бодлого, төлөвлөлтөд ашиглах, улмаар нотолгоонд суурилсан хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болоход чиглэгдэв.

Сургалтыг аймгийн Засаг дарга П.Ганхуяг нээж хэлсэн үгэндээ Статистикийн хэлтсээс эрхлэн гаргаж буй мэдээлэл нь хэрэглэгчдэд ойлгомжтой, зураг дүрслэл сайтай гарч байгаагийн дээр олон нийтэд хүргэхдээ мэдээллийн технологийн дэвшлийг сайн ашигладаг болсныг сайшаагаад цаашид төрийн албан хаагчид бодлого боловсруулах, төлөвлөх үйл ажиллагаандаа статистикийн тоо мэдээллийг өргөн ашиглаж байхыг онцлон тэмдэглэж сургалтанд амжилт хүслээ.

Сургалтын хүрээнд дараах сэдвээр хичээл заав. Үүнд:   

  • МУ-ын Засгийн газрын 2014 оны 242 тоот тогтоолоор батлагдсан “Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал”, холбогдох үзүүлэлтүүд, түүний ойлголт, тодорхойлолт, мэдээллийн эх үүсвэр
  • ҮСХ-ны даргын 2014 оны А/101 тушаалаар батлагдсан орон нутгийн түвшинд шинээр тооцох нийгэм, эдийн засгийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, эдгээр үзүүлэлтийг тооцох тухай
  • Хүн ам, нийгмийн болон эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг орон нутгийн түвшинд  тооцох, бодлого, төлөвлөлт, хяналт үнэлгээ, шинжилгээнд ашиглах,
  • “Статистикийн мэдээллээр үйлчлэх сангийн хэрэглээ, ашиглалт www.1212.mn”,
  • “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ, түүний ашиглалт” зэрэг байлаа.   

Уг сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ, Сайншанд сумын ИТХ, ЗДТГ, холбогдох агентлаг, газар, хэлтсүүдийн дарга, удирдлага, салбарын бодлого хариуцсан ажилтнууд, аймгийн статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд байгууллагуудад албан тоот хүргүүлж оролцогчдод “Статистикийн товчоон” ном тархаалаа.

Сургалтанд сургагч багшаар хэлтсийн дарга Д.Мөнхтуяа, ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж,  мэргэжилтэн Х.Өлзийсүрэн, Р.Энхбаяр ажиллав.

 

Статистикийн хэлтэс


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 12-р сарын 11 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   7000  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  5667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2560  
Дэлгэрэнгүй...