ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2021 ОНЫ 01-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.
Дорноговь аймгийн хэмжээнд 2021 оны 01 сард 122 эх амаржиж, 123 хүүхэд шинээр мэндэлжээ. Амаржсан эхийн тоо өмнөх оны мөн үеэс 26(17.6)-аар, төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үес 26(17.4)-аар тус тус буурсан байна. 2021 оны 01 сарын байдлаар 35 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 6(25.7)-аар буурчээ.
Хүн амын цэвэр өсөлт 97 болж 2020 оны мөн үеийнхээс 17(14.9)-оор буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт 1.8, нас баралт 0.4 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.4 пунктээр, нас баралт 0.1 пунктээр тус тус буурсан байна.
2021 оны 01 сарын байдлаар 35.3 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар, 1.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 42.9 хувиар тус тус буурч, 1.2 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 20.0 хувиар өсчээ.
2021 оны 01 сард 184 эх жирэмсний хяналтанд орсны 87.5 хувь буюу 161 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ. Жирэмсний хяналтанд хугацаандаа орсон эхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.6 пунктээр буурсан байнА.
Түргэн тусламжийн дуудлага 1,5 мянган удаа гарсны 0.2 мянга буюу 13.3 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 48.3 хувиар, алсын дуудлага 50.0 хувиар тус тус буурсан байна.
Он гарсаар ослын улмаас 182 хүн бэртэж, 3 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал бэртэж гэмтсэн хүний тоо 56(23.5%)-аар, нас барсан хүний тоо 2 (40.0%)-оор тус тус буурчээ.
Сэтгэгдэл бичих