МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА, ХУДГИЙН ТООЛЛОГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийтэлсэн: 2020 он 12 сар 15. 08 цаг 11 минут
Мал, тэжээвэр амьтад, хашаа ,худгийн 2020 оны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сумдын тооллогын комиссын дарга, гишүүдэд зориулсан сургалтыг онлайн хэлбэрээр 2020 оны 12 сарын 15-ний өдөр зохион байгууллаа. Сургалтаар мал тооллогын ажлын бэлтгэл, зохион байгуулалт, маягт нөхөх заавар аргачлал, анхаарах асуудал зэрэг сэдвээр ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, нийгмийн зарим үзүүлэлтийн жилийн эцсийн мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал сэдвээр мэргэжилтэн А.Амарзаяа нар мэдээлэл хийлээ. Сургалтанд 150 орчим албан хаагч хамрагдав.
Сэтгэгдэл бичих