ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 11-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.
Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.
Хэрэглээний үнийн индекс 2020 оны 11 дүгээр сарыг өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар тус тус өсчээ.
Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 0.5 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.0 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлэг 0.5 хувь, эм тариа эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 0.7 хувь, тээвэр 0.1 хувь, бусад бараа үйчилгээний бүлэг 0.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 8.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 1.5 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлэг 7.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 0.2 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 5.8 хувь, эм тариа эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 3.0 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 0.1 хувь, амралт чөлөөт цаг соёлын барааны бүлэг 0.1 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны үйлчилгээний бүлэг 6.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна
Сэтгэгдэл бичих