ХҮН АМЫН ТООЛЛОГО ХООРОНДЫН ӨСӨЛТ НЬ ТУХАЙН ҮЕИЙН УЛС ТӨР, НИЙГЭМ, ХҮН АМ ЗҮЙН ХӨГЖЛӨӨС ИХЭЭХЭН ХАМААРДАГ.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 11 цаг 11 минут

Дорноговь аймгийн хүн ам 1956-1979 оны хооронд жилд дунджаар 1.9-3.3 хувиар тогтвортой өсч ирсэн нь тус аймгийн Айраг (1963 он), Хажуу-Улаан (1973 он) сумдад хайлуур жоншны олборлох үйлдвэрүүд байгуулагдан шилжих хөдөлгөөн эерэг урсгалтай болон хүн амын эрүүл мэндийн түвшин дээшилж, төрөлт нэмэгдэхийн зэрэгцээгээр нас баралт буурч байсантай холбоотой.
Харин 1989-2000 оны тооллого хоорондын хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь -1.1 болж буурахад 1000 хүн амд ногдох төрөлт жилд дунджаар 24 болж өмнөх онуудаас 40.0 гаруй хувиар буурсан. Мөн Дорноговь аймгийн бүрэлдэхүүнд байсан Сүмбэр сумыг салгаж, Говьсүмбэр аймаг болгон өөрчилсөн нь голлон нөлөөлсөн байна.
2000-2010 оны тооллого хоорондын өсөлтөд хүн амын цэвэр өсөлт голлон нөлөөлжээ. Энэ хугацаанд 11.5 мянган хүүхэд төрж, 3.2 мянган хүн ам нас барж, ердийн хөдөлгөөний цэвэр өсөлт 8.3 мянга болжээ.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 01-р сарын 02 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   7000  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  5833  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2500  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2560  
Дэлгэрэнгүй...