СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 08 цаг 49 минут

Монгол улсад Статистикийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын статистикийн боловсролыг нэмэгдүүлэх, статистикийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сургалт зохион байгуулав. Сургалтанд ерөнхий боловсролын 1,3,5-р сургуулийн 60 гаруй сурагчид хамрагдсан. Энэ удаа аймгийн нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд, түүнд нөлөөлж буй хүчин зүйл болон статистикийн байгууллагын үүсэл, хөгжлийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын  зорилго, ач холбогдол, зохион байгуулж явах аргачлалын талаар мэдээлэл хийж,  Монгол Улсын иргэн регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, багт хөтлөгддөг “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг шалгаж баталгаажуулах сайтын талаар сурталчилсан болно. Сургалтын үеэр сурагчдын дунд хөгжөөнт АХА тэмцээн зохион байгуулж, 40 орчим сурагч оролцсоноос ерөнхий боловсролын 3-р сургуулийн 10а ангийн сурагч Т.Хашцэцэг тэргүүлж, 5-р сургуулийн 10а ангийн сурагч О.Номинжин удааллаа.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 06-р сарын 03 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг  

9500

 
Үхрийн мах /цул/ кг 14000  
Ямааны мах кг  8500  
Элсэн чихэр кг 2000  
Цагаан будаа кг 2533  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2500  
Ноолуур бор, цагаан, кг  46500  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1387                                                          
Бензин А-92, л 1470  

Дизель түлш, л                  

2100  
Дэлгэрэнгүй...