СТАТИСТИКИЙН АЛБА ҮҮСЧ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 03 цаг 26 минут

 

Өнө эртний уламжлалтай, эдийн засгийн ууган салбаруудын нэг Үндэсний статистикийн байгууллага нь эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаар шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, ард түмэндээ үйлчлэх эрхэм зорилтоо нэр төртэй биелүүлсээр 95 жилийн ойтой золгож байна.
Монгол Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 10-нд гаргасан тогтоолдоо”…тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлэн явуулбал зохино” гэж заагаад тус хурлаар хэлэлцэн баталжээ.
Үүний дараа 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн дотоод яамны бүтцэд улсын тоо бүртгэлийн хэлтсийг анх байгуулснаар статистикийн албаны үндэс суурь тавигдсан байна.
Статистикийн салбарт ажиллаж буй та бүхэндээ, ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууддаа түүхэн тэмдэглэлт өдрийн баярын мэнд хүргэе


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 11-р сарын 20 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   6500  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  5500  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2560  
Дэлгэрэнгүй...