"БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ЦОЛ ТЭМДЭГ БОЛОН "ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ЭЭР ШАГНАЛАА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 20. 07 цаг 13 минут

Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи санаачлагатай ажиллаж, статистикийн салбарын үйл ажиллагаанд өөрийн бодитой хувь нэмэр оруулсан хичээл, зүтгэлийг нь үнэлж Өргөн сумын Санхүүгийн албаны дарга Э.Ононбайгаль, Эрдэнэ сумын Санхүүгийн албаны дарга Ч.Өлзиймөнгө нарыг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Алтанширээ сумын Санхүүгийн албаны дарга Ц.Эрдэнэчимэг, Сайхандулаан сумын Санхүүгийн албаны дарга Б.Лхамсүрэн нарыг ҮСХ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр шагнаж, урамшууллаа. Анхан шатны нэгжээс гарч буй статистикийн мэдээ, тайлангийн үнэн зөв, бодит байдлыг хангах, тооллого судалгааны ажлын чанарыг сайжруулах, мэдээллээр хэрэглэгчдэд үйлчлэх зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлэхэд сумын статистикийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, идэвхи санаачилга гарган ажилладаг та бүхэндээ чин сэтгэлээс талархдаг шүү. Цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 10-р сарын 16 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   7333  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  6333  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1777                                                          
Бензин А-92, л 1877  

Дизель түлш, л                  

2427  
Дэлгэрэнгүй...