"ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГАА"-НЫ ҮНДСЭН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2019 он 05 сар 29. 02 цаг 30 минут

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Үндэсний статистикийн хороо хамтран 2017-2018 онд жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж судалгааны үр дүнг тархаах ажлыг орон даяар, үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.
“Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалын дагуу хийгдсэн юм.
Судалгаагаар эмэгтэйчүүдийн одоогийн болон өмнөх хамтрагчдын зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн мэдээллийг цуглуулахад голлон анхаарсан ч, хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэл зүйн хүчирхийлэл, хамтрагч бус бусад этгээдийн зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийлэл түүний дотор 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдлыг судлав. Эдгээр мэдээллийг Монгол Улсад үндэсний болон бүс нутгийн түвшинд хот, хөдөөд насны бүлэг, боловсролын түвшин, нийгэм, эдийн засгийн статусаар ангилан цуглуулав.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын хүн амын сан, ШХА-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэй хийгдсэн, “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгааны үр дүнд хүчирхийллийн тухай сэтгэл сэрдхийлгэмээр тоон үзүүлэлт танилцууллаа. Тухайлбал, 15-64 насны гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртөж байсан, үүний нэг хүрэхгүй хувь нь мэдээлэгддэг, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тэн хагас нь үр хөндүүлж байсан байна.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 06-р сарын 03 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг  

9500

 
Үхрийн мах /цул/ кг 14000  
Ямааны мах кг  8500  
Элсэн чихэр кг 2000  
Цагаан будаа кг 2533  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2500  
Ноолуур бор, цагаан, кг  46500  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1387                                                          
Бензин А-92, л 1470  

Дизель түлш, л                  

2100  
Дэлгэрэнгүй...