МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 20. 00 цаг 45 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2-р сарын танилцуулгаар Статистикийн хэлтсийн мэргэжилтэн А.Амарзаяа орон нутгийн DTV телевизэд мэдээлэл хийлээ.

2019 оны 02 сарын байдлаар 62.4 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өсч, 1.9 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй адил хэмжээнд, 2.7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар буурсан байна.

     2019 оны 02 сард 319 эх жирэмсний хяналтанд орсны 86.2 хувь буюу 275 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ. Жирэмсний хяналтанд хугацаандаа орсон эхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс  2.8 пунктээр буурсан байна.

Түргэн тусламжийн дуудлага 4.1 мянган удаа гарсны 0.6 мянга буюу 14.6 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 7.9 хувиар өсч, алсын дуудлага өмнөх оны мөн үетэй адил хэмжээнд байна.

        Он гарсаар ослын улмаас 344 хүн бэртэж, 11 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал  бэртэж гэмтсэн хүний тоо 141(29.1%) буурч, нас барсан хүний тоо 1(10.0%) хувиар өсчээ.

Нас баралтыг өвчний шалтгаанаар авч үзэхэд цусны эргэлтийн  тогтолцооны өвчин 28.6 хувь, хавдар 21.4  хувь, амьсгалын тогтолцооны өвчин 17.1 хувь, бусад төрлийн өвчин 17.1 хувь, осол гэмтэл, хордлого гадны шалтгаант нас баралт 15.7  хувийг тус тус эзэлж байна.

         Халдварт өвчний 131 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 32-оор буюу 32.3 хувиар өсчээ. Халдварт өвчний тохиолдол өсөхөд тэмбүү 2.1 дахин, трихоминиаз 3.1 дахин, цусан суулга 50.0 хувиар, бусад төрлийн өвчин 2.0 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

 

 

 

 

  


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1083

      

Хонины мах кг   8667  
Үхрийн мах /цул/ кг 13000  
Ямааны мах кг  7667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...