БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 04. 02 цаг 54 минут

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Статистикийн хэлтэс хамтран “Хөгжлийн төлөө хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 06 сарын 14-16-ний өдрүүдэд урд бүсийн сумдын багийн Засаг дарга нарт, 06 сарын 28-30-ний өдрүүдэд хойд бүсийн сумдын багийн Засаг дарга нарын бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. “Статистикийн мэдээ тайланг гаргахад багийн Засаг дарга нарын гүйцэтгэх үүрэг”, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Хөдөө аж ахуй мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр хэлтсийн  дарга Х.Өлзийсүрэн, мэргэжилтэн А.Амарзаяа,  Г.Баярболд нар хичээл заасан юм. Тус сургалтын үеэр 1212.mn нэгдсэн мэдээллийн сан, 2017 оны жилийн эцсийн бюллетень танилцуулга болон 2018 оны 05 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлаар инфографик мэдээллийг оролцогчдод хүргэсэн бөгөөд  “Статистикийн өврийн дэвтэр-2017”, “Статситикийн ойлголт, тодорхойлолт”, 2018 оны 05 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулгыг инфографикаар, хэлтсийн нэрийн хуудас зэргийг хэвлэн тархаасан.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

 7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 12-р сарын 12 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1083
  Хонины мах, кг

5833

  Үхрийн мах, кг 9333
  Ямааны ястай мах,  5000
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1947
  Бензин, А-92 1950
  Дизелийн түлш 2473

.....................................................Дэлгэрэнгүй.