АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 09. 15 цаг 47 минут

Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, бүртгэл судалгаа хөтлөх явцын талаар сургалт зөвлөгөө авах хүсэлтийн дагуу аймгийн  Прокурорын газраас 2018 оны 04 сарын 06-ны өдөр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд  Дорноговь аймагт статистикийн үйл ажиллагааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн эрх бүхий албан тушаалтан 4, хэлтсийн 4 мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр удирдан зохион байгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал, анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах санал солилцов. Сургалтыг зөрчил шалган шийдвэрлэх аргачлалын заавар, эрх зүйн хэлбэр, тэмдэглэл хөтлөх журам, заавар зэрэг сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН
БАРААНЫ 7 ХОНОГ БҮРИЙН
ЛХАГВА ГАРАГИЙН ҮНЭ
2019 оны 03-р сарын 20-ны өдрийн байдлаар
 
Гурил 1-р зэрэг Алтан тариа кг   1075
Хонины мах кг                                 7033
Үхрийн мах /цул/ кг                         9833
Ямааны мах кг                                6033
Элсэн чихэр кг                                1900
Цагаан будаа кг                             2233
Малын шингэн сүү, /үхэр/ л            2000
Ноолуур бор, цагаан, кг               115000
Боодолтой өвс кг /20/                   6480
Бензин А-80, л                                1750
Бензин А-92, л                                1800
Дизель түлш, л                              2380