БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН НЭГ УДААГИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 29. 17 цаг 00 минут

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажил тусгагдсан бөгөөд энэ ажлын хүрээнд “Биеийн тамир спортын салбарын улсын үзлэг, тоолого”-ыг зохион байгуулан явуулах тухай аймгийн Засаг даргын 2017 оны 11 сарын 24-ны А/781 тоот захирамж гарган, тооллогын ажлыг амжилттай зохион байгуулж явууллаа. Тус захирамжаар Засаг даргын орлогч дарга Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан 2017 оны 11-р сарын 25-наас 12-р сарын 25-ны хооронд ҮСХ-оос баталсан маягт аргачлалын дагуу бүх сумдыг хамруулан явууллаа.
Дорноговь аймгийн хэмжээнд спортын салбарын улсын тооллогоор спортын барилга байгууламж 30 (спорт зал), гадаа талбай 15, спортын цол зэрэгтэй 981 хүн тоологдлоо. Мөн энэ тооллогын үеэр Хүний биеийн ерөнхий үзүүлэлтийн бүртгэл хийгдсэн. Үүнд:
Дорноговь аймгийн хамгийн өндөр эрэгтэй хүнээр
o Алтанширээ сум- 46 настай -193см
o Улаанбадрах сум- 20 настай -193 см
- Хамгийн өндөр эмэгтэй хүнээр:
o Иххэт сум- 33 настай -181 см
- Хамгийн намхан эрэгтэй
o Эрдэнэ сум -55 настай - 138 см
- Хамгийн намхан эмэгтэй
o Дэлгэрэх сум- 60 настай -120 см
- Хамгийн хүнд жинтэй эрэгтэй
o Улаанбадрах сум- 41 настай - 150 кг
- Хамгийн хүнд жинтэй эмэгтэй
o Иххэт сум -33 настай -127 кг жинтэй хүн байна.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

  7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 2-р сарын 21-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1083
  Хонины мах, кг 5900
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг   5250  
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1633
  Бензин, А-92 1780
  Дизелийн түлш 2080

.....................................................Дэлгэрэнгүй.