ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2017 ОНЫ 8-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2017 он 09 сар 13. 12 цаг 06 минут

1.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2017 оны эхний 8 сард 830 хүүхэд шинээр мэндэлж, 232 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 598 болж  2016 оны мөн үеийнхээс 18.1 хувиар буюу 132-оор буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 12.8 нас баралт 3.6 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 2.5 пунктээр, нас баралт өмнөх оны мөн үеээс 0.2 пунктээр тус тус буурсан байна.

Он гарсаар эхийн эндэгдэл гараагүй бөгөөд амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 7.2 байгаа нь өмнөх оны мөн үеэс  11.3 пунктээр буурчээ.

 

1.2 Эрүүл мэнд

Он гарсаар 228.9 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, 7.7 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, 10.7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар тус тус буурсан байна.

     Эхний 8 сард 1050 эх жирэмсний хяналтанд орсны 86.8 хувь буюу 912 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ.

     Түргэн тусламжийн дуудлага 12.5 мянган удаа гарсны 2.2 мянга буюу 17.6 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 11.3 хувиар, алсын дуудлага 15.4 хувиар тус тус буурсан байна.

        Он гарсаар ослын улмаас 1838 хүн бэртэж, 59 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нас барсан хүний тоо 37.2 хувиар өссөн байна.

         Халдварт өвчний 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 63.8. хувиар буюу 938-аар буурчээ.

 1.3 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2017 оны 8 сард 1705 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс  61.6 хувиар, 2016 оны жилийн эцсийн дүнгээс 13.4 хувиар  тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 841 буюу 49.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр буурчээ.

        Бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 45.8 хувь нь бүрэн дунд, 22.8  хувь нь дээд, 9.7 хувь нь бүрэн бус дунд,  9.3 хувь нь тусгай дунд,  9.3 хувь нь техник болон мэргэжлийн, 1.3 хувь нь бага, 1.3 хувь нь боловсролгүй, 0.5 хувь нь магистр/докторын зэрэгтэй иргэд эзэлж  байна.

           Хөдөлмөрийн хэлтэст ирсэн  384 ажлын байрны захиалгын 56.2 уул уурхай, 10.1 хувь төрийн удирдлага, батлан хамгаалах, үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, 5.7 хувь боловсрол, 4.4 хувь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, 15.6 хувь үйлчилгээний бусад ажиллагаа,  2.6 хувь хөдөө аж ахуйн, ан агнуур, ойн аж ахуй,загас барилт,  5.4 хувь бусад ажилтны захиалга байна.

                 Шинэ ажлын байранд орсон 302 иргэдийн  113 буюу 37.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажил хайгч 217 иргэн ажилд зуучлагдан орсоны 47.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

1.4 Нийгмийн даатгал, халамж

2017 оны эхний 8 сард нийгмийн даатгалын санд 18114.6 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 12.2  хувиар өссөн байна.

     Тэтгэврийн даатгалын сангаас 18349.1  сая.төг, тэтгэмжийн даатгалын сангаас 1376.4 сая.төг, эрүүл мэндийн даатгалын сангаас 4093.0 сая.төг, ҮОМШӨ-ний даатгалын сангаас  1507.2 сая. төг, ажилгүйдлийн даатгалын сангаас 622.6 сая.төг, нийт 25948.3 сая.төгрөгийг зарцуулжээ.

         Оны эхний 8 сард нийгмийн халамжийн сангаас 16657 иргэнд 3686.0  сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж  олгожээ. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй 2340 эхэд 424.7 сая төгрөгийг улсын төсвөөс олгосон байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу 554  иргэнийг нэг удаагийн тусламж үйлчилгээнд хамруулсан нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар буурсан байна.

1.5 Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 8 сард 445 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 18 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 1.5 хувь буюу 7-оор  буурч, нас барсан хүний тоо 5.3 хувиар,  гэмтсэн хүний тоо 30.6 хувиар буурсан  байна.

Хэргийн төрлөөр үзвэл өмнөх оны мөн үеэс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, авилгын эсрэг гэмт хэргүүд буурчээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 29.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 24.9 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг, 9.9 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, 12.1 хувийг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 115 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс Алтанширээ, Дэлгэрэх, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сумдад буурч, Айраг, Даланжаргалан,Иххэт, Мандах, Өргөн, Хатанбулаг, Замын-Үүд сумдад нэмэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 3062.9 сая төгрөгийн хохирол учирсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1407.2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Учирсан хохирлын 76.9 хувь буюу 2356,6 сая төгрөг эргэн төлөгдсөн байна.

Нийт гэмт хэргийн 25.8 хувийг согтуугаар, 29.0 хувийг гэр сууцандаа, 15.7 хувийг гудамж олон нийтийн газарт, 8.5 хувийг бүлэглэн, 16.4 хувийг эмэгтэй хүн, хүүхэд оролцон, 32.4 хувийг шөнийн цагаар /22-06 цаг/ үйлдсэн байна. Тайлант хугацаанд нийт 1043 хүн саатуулагдаж, 140 хүн баривчлагджээ.

2.1 Мөнгө, зээл

Монгол банкны мэдээгээр арилжааны банкуудын кассын орлого 744.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 7.0 хувь, цэвэр зарлага 711.7 тэрбум төгрөг болж 7.4 хувиар тус тус өссөн байна.

Иргэдийн мөнгөн хадгаламж 74.2 тэрбум төгрөг болж нэг хадгаламж эзэмшигчдэд дундажаар 1116.5 мянган төгрөг, аймгийн нэг хүнд дундажаар 1113.7 мянган төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж эзэмшигчийн тоо 1.0 хувиар, хадгаламжийн үлдэгдэл 36.0 хувиар өссөн байна.

Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсч, чанаргүй зээлийн үлдэгдэл 10.5 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн  үлдэгдэл 23.3 хувиар тус тус буурчээ.

2.2 Орон нутгийн төсөв

2017 оны 8 сарын дүнгээр орон нутгийн төсөвт 14353.0 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Өмнөх оны мөн үеэс 50.8 хувиар буурсан байна. Улсын төсвөөс санхүүждэг тусгай зориулалтын шилжүүлэг болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих зардлын эх үүсвэрүүд 2017 оноос орлогын гүйцэтгэлийн дүнд нэгтгэгдэхгүй болсон учраас өмнө оноос буурч харагдаж байна. Орон нутгийн төсвийн орлогын 78.8 хувийг татварын, 21.2 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 97.0 хувьтай байна.

     Улсын нэгдсэн төсөвт ААНБ-ын орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, ашигт малтмал нөөц ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр нийт 2643.2 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

2.3 Үнэ

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

             Хэрэглээний үнийн индекс 2017 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар,  өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар тус тус өсчээ.    

              Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.2 хувиар өсөхөд:  хүнсний бараа ундаа ус 0.6 хувь, гэр ахуйн тавилга, бараа 0.1  хувь, орон сууц, ус, цахилган, түлш  2.1 хувиар  тус тус  өссөн байна.  

 3.1  Хөдөө аж ахуй

Оны  эхний 8 сарын байдлаар төллөвөл зохих эх малын 74.4 хувь буюу 570.1 мянган толгой мал төллөж, төл бойжилт  99.9 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 104.4  мянган толгой төлөөр буюу 22.4 хувиар өссөн байна.

2017 оны 8 сарын байдлаар  2062 толгой мал хорогдсоны 63.6 хувь нь өвчнөөр хорогдсон байна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн судалгаагаар Сайншанд суманд 8-р сард ноолуурын дундаж үнэ 55000 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өссөн байна.

2017 онд аймгийн хэмжээнд 74.6 га талбайд төмс, хүнсний ногоо тариалснаас төмс 25.7 га-д, хүнсний ногоо 48.9 га-д тариалжээ. Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад төмс 8.1 га, хүнсний ногоо 2.6 га-гаар  бага  тариалалт хийсэн байна.

3.2 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарт оны эхний 8 сард оны үнээр 89580.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 145349.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бүтээгдэхүүн 9.7 дахин, борлуулалт 23.3  дахин тус тус өссөн байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын өсөлтөд нүүрс олборлолт, цементийн үйлдвэрлэл, махны үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлжээ.

          Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 4.2 хувийг төрийн, 95.8 хувийг хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэжээ.

         Аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээр авч үзвэл улсын үйлдвэрийн газар 4.2 хувь, компани 95.2 хувь, өрхийн аж ахуй 0.6 хувийг  тус тус үйлдвэрлэжээ.

          Cтатистикийн мэдээлэлд хамрагдсан гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад талх 26.3 мян.тонноор, сүүн бүтээгдэхүүн 17.5 мян.литрээр, хиам 0.5 тонноор, хэрчсэн гурил 6.5 мян.тонноор,  цемент 184.5 мян.тонноор, модон эдлэл 947.9 мөн.төгрөгөөр, вакуум цонх 355.9 м2-аар, цэвэр ус 89.7 мян.литрээр, нүүрс 849.4 мян.тонноор тус тус  илүү үйлдвэрлэгджээ.

4.1 Байгаль орчин

Цаг уур

2017 оны 8 дугаар сард агаарын дундаж температур нийт сумдын нутгаар 19.1 – 23.1 хэм дулаан, агаарын хамгийн их температур өдөртөө нийт сумдын нутгаар 30 – 35 хэм дулаан, агаарын температур 30°-аас дулаан байсан хоног 1-10 өдөр байлаа. Нийт нутгаар ОЖД-аас дулаан байсан. Хөрсний гадарга дээр шөнөдөө 1-8  хэм дулаан, өдөртөө нийт сумдын нутгаар 53-60  хэм дулаан байв. Хөрсний гадарга дээр 40º-аас дулаан байсан хоног 16-23 байлаа.

             Энэ сард салхины хамгийн их хурд Сайншанд, Мандах, Айраг, сумдад  18-23 м/с, бусад сумдад 10-16 м/с байв. 10м/с-ээс дээш салхитай хоногийн тоо Сайншанд 20 өдөр, Замын- үүд, Мандах, Хөвсгөл, Дэлгэрэх сумдад 10-17 өдөр,  бусад  сумдын нутгаар 2-6 өдөр байлаа.

8-р сард нийт нутгаар 5-11 өдөр бороотой байлаа. Сарын нийлбэр хамгийн их тунадас Иххэт суманд 90.8 мм, хамгийн бага тунадас Замын-Үүд 14.6 мм, бусад сумдын нутгаар 16.6-62.6 мм тунадас орлоо. 

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал энэ сарын сүүлын 10 хоногийн байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-20 см байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдалыг сумын нутийн 4-н зүгээр үнэлэхэд Хатанбулаг сумын баруун, Замын-Үүд сумын баруун, зүүн хэсэг муу, Замын-Үүд сумын хойд, өмнөд, Хатанбулаг сумын баруунаас бусад, Алтанширээ сумын зүүн, Иххэт сумын баруун хэсгийн нутгаар дунд зэрэг, бусад нутгаар хэвийн байна. 

 

                                                          _________ о Оо _________        


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 


  ( 2017 оны 12-р сарын 06-ны байдлаар )

Алтан тариа 1-р гурил:....  1083 төг (кг)
Элсэн чихэр:...................    2000 төг (кг)
Цагаан будаа:..................   2200 төг (кг)
Хонины мах: ..................    4167 төг (кг)
Үхрийн мах:.....................   7000 төг (кг)
Ямааны ястай мах:.......     3500 төг (кг)

Бензин А-80:.................. .. 1557 төг )
Бензин А-92:.................. .. 1737 төг )
Дизель түлш:................... .1767 төг )

.....................................................Дэлгэрэнгүй.