СТАТИСТИКИЙН САЛБАРТ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ, АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ БУСДЫГАА МАНЛАЙЛСАН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Нийтэлсэн: 2017 он 05 сар 29. 17 цаг 15 минут

Статитикийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан албан хаагч, багийн Засаг дарга, сумын статистик хариуцсан ажилтнуудыг ҮСХ-ны шагнал, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнав. “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух”-аар Иххэт сумын Санхүүгийн албаны дарга А.Аззаяа, Даланжаргалан сумын Цомог багийн дарга Д.Бэхбат, аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр Алтанширээ сумын Санхүүгийн албаны дарга Ц.Эрдэнэчимэг, Эрдэнэ сумын Санхүүгийн албаны дарга Ч.Өлзиймөнгө, Замын-Үүд сумын статистик хариуцсан ажилтан С.Энхтайван нарыг шагналаа.
Аймаг орон нутгийнхаа өөдлөн дэвжих үйлсийн тэргүүн эгнээнд явж түүхийн алтан хуудаснаа өөрсдийн үнэ цэнэтэй, үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөөх их үйлс тань шинэлэг санаа, шинэ зорилтоор дүүрэн байх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 


  ( 2017 оны 08-р сарын 16-ны байдлаар )

Алтан тариа 1-р гурил:....  1050 төг (кг)
Элсэн чихэр:...................   2133 төг (кг)
Цагаан будаа:..................  2100 төг (кг)
Хонины мах: ..................   5667 төг (кг)
Үхрийн мах:.....................  8500 төг (кг)
Ямааны ястай мах:.......    4750 төг (кг)

Бензин А-80:.................. ..1557 төг )
Бензин А-92:.................. ..1737 төг )
Дизель түлш:................... .1767 төг )

...................................................Дэлгэрэнгүй...