СУМ, БАГИЙН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2017 он 05 сар 29. 17 цаг 00 минут

Статистикийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Дорноговь аймагт 2017 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд сум багийн статистикийн мэдээлэл хариуцсан ажилтнуудад зориулсан статистикийн мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж нар нээж, нийт оролцогчдод амжилт хүсэв.
“Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” болон “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ”, “Удирдлага, манлайлал” зэрэг сэдвүүдээр мэргэжлийн хүмүүс онол, дадлага хосолсон хичээл заасан юм.
Сургалтын эхэнд сургалтын үнэлгээг хийж төгсгөлд нь мэдлэгийн сорил авч, оролцогчдод сертификат гардууллаа. 
Статистик тоон мэдээлэл үнэн зөв, бодитой гарах болон сургалтанд оролцогчдын статистик ур чадвар, мэдлэг, хандлага, арга барил нэмэгдэхэд тус сургалт чухал ач холбогдолтой боллоо.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 


  ( 2017 оны 12-р сарын 06-ны байдлаар )

Алтан тариа 1-р гурил:....  1083 төг (кг)
Элсэн чихэр:...................    2000 төг (кг)
Цагаан будаа:..................   2200 төг (кг)
Хонины мах: ..................    4167 төг (кг)
Үхрийн мах:.....................   7000 төг (кг)
Ямааны ястай мах:.......     3500 төг (кг)

Бензин А-80:.................. .. 1557 төг )
Бензин А-92:.................. .. 1737 төг )
Дизель түлш:................... .1767 төг )

.....................................................Дэлгэрэнгүй.