ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 8 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 09 сар 09. 16 цаг 22 минут

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 8 сард 973 хүүхэд шинээр мэндэлж, 243 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 730  болж  2015 оны мөн үеийнхээс 15,0 хувиар буюу 129-өөр буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 15.3, нас баралт 3.8 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.2 пунктээр буурч, нас баралт 0.7 пунктээр  өссөн  байна.    Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд  2016 оны эхний 8 сард  1055 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 15.2 хувиар өсч, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 14.0 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 561 буюу 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.4 пунктээр буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 29.8 хувь нь бүрэн дунд, 23.9 хувь нь дээд, 11.7  хувь нь тусгай дунд, 10.0 хувь нь техникийн болон мэргэжлийн, 7.5 хувь нь бүрэн бус дунд, 2.7 хувь нь бага боловсролтой байгаа бол 0.5 хувь нь магистр /докторын зэрэгтэй, 0.9 хувь нь боловсролгүй иргэд эзэлж  байна.   2016 оны эхний 8 сард нийгмийн даатгалын санд 16139.8 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 13.2  хувиар өсчээ.    Тэтгэврийн даатгалын сангаас  17077.9  сая.төг, тэтгэмжийн даатгалын сангаас 1423.3 сая.төг, эрүүл мэндийн даатгалын сангаас 3468.9 сая.төг, ҮОМШӨ-ний даатгалын сангаас 998.6 сая. төг, ажилгүйдлийн даатгалын сангаас 445.3 сая.төг, нийт 23414 сая.төгрөгийг зарцуулжээ.  

 


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 09-р сарын 18ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1050

      

Хонины мах кг   7833  
Үхрийн мах /цул/ кг 12000  
Ямааны мах кг  7000  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...