ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 6 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 07 сар 08. 15 цаг 17 минут

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

 

( 2016 оны 6 дугаар сарын байдлаар)

 

Нэг. Нийгмийн үзүүлэлт

 

 

1.1 Хүн ам

 Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 6 сард 738 хүүхэд шинээр мэндэлж, 179 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 559  болж  2015 оны мөн үеийнхээс 14,1  хувиар буюу 92-оор буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 11,6 нас баралт 2.8 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.8 пунктээр буурч, нас баралт 0.5 пунктээр нэмэгдсэн  байна. Он гарсаар  эхийн эндэгдэл гараагүй бөгөөд амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 14,9  байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.3 пунктээр нэмэгдсэн байна.

1.2 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд  2016 оны эхний 6 сард  1018 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 29.8 хувиар, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 17.0 хувиар тус тус буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 535 буюу 52,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 пунктээр буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 34.6 хувь нь бүрэн дунд, 24.6 хувь нь дээд, 12.7  хувь нь бүрэн бус дунд, 12,3 хувь нь тусгай дунд 11.7 хувь нь техник болон мэргэжлийн, 2.4 хувь нь бага, 1.0 хувь нь магистр /докторын, 0.9 хувь нь боловсролгүй иргэд эзэлж  байна.

           Хөдөлмөрийн хэлтэст ирсэн 71 ажлын байрны  39,4 хувь нь энгийн ажил мэргэжил, 26,8 хувь нь техникч болон туслах дэд/ мэргэжилтэн, 21,1 хувь нь нь контор, үйлчилгээний ажилтан, 12,7 хувь нь бусад  ажил мэргэжлийн захиалга  байна.

         Ажил хайгч 262 иргэн ажилд зуучлагдан  орсоны 39,7 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн дүнгээр 271 шинэ ажлын байр бий болсоны 159 нь байнгын ажлын байр байна.

 1.3 Нийгмийн даатгал, халамж 

2016 оны эхний 6 сард нийгмийн даатгалын санд 12 582.6 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 17.3  хувиар өссөн байна.                                                                                                                                 

     Тэтгэврийн даатгалын сангаас  13 235,4  сая.төг, тэтгэмжийн даатгалын сангаас 1092,3 сая.төг, эрүүл мэндийн даатгалын сангаас 2970,6 сая.төг, ҮОМШӨ-ний даатгалын сангаас 844,3 сая. төг, ажилгүйдлийн даатгалын сангаас 345,6 сая.төг, нийт 18 488,2 сая.төгрөгийг зарцуулжээ.  

       Оны эхний 6 сард нийгмийн халамжийн сангаас 15078 иргэнд  2 816.9  сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж  олгожээ. Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй 2820 эхэд 389.2 сая төгрөгийг улсын төсвөөс олгосон байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу 2797 иргэнийг нэг удаагийн тусламж үйлчилгээнд хамруулсан нь өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар  өссөн байна. 

            

1.4 Эрүүл мэнд

Он гарсаар 212.9 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар,  8,7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 20,8 хувиар,  урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан хүний тоо 6.4 мянга байгаа нь өмнөх оны мөн үеэс 4,9 хувиар тус тус өссөн байна.

         Эхний 6 сард 752 эх жирэмсний хяналтанд орсны  85,6 хувь буюу 644 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ.

        Түргэн тусламжийн дуудлага 10,9 мянган удаа гарсны 1,9 мянга буюу 17,4 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 11,2 хувиар, алсын дуудлага 18.8 хувиар өслөө. Он гарсаар ослын улмаас 1322 хүн бэртэж, 26 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ослын улмаас бэртсэн хүний тоо 1,9 хувиар нэмэгдэж, нас барсан хүний тоо 9-ээр буурсан байна.

         Халдварт өвчний 1390 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 866-аар буюу 2 дахин өсчээ.

5 Соёл

Аймгийн  музейнүүд 6 сарын байдлаар дотоод, гадаадын  2.2  мянган хүнд үйлчилж 2.7  сая төгрөгийн орлого төвлөрсөн  байна.

 

1.5  Байгаль орчин

Цаг уур

 

2016 оны 6 дугаар сард нийт нутгаар агаарын дундаж температур өдөртөө 20.3 хэм дулаан,  өдөртөө 28-33 хэм дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө 4-10 хэм дулаан, өдөртөө 54-60 хэм хүртэл халсан байна. Энэ сард нийт нутгаар 11.2-39.9  мм хур тунадас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг ОЖД-тай харьцуулахад Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт,  сумдад олон жилийн дундажаас бага, Өргөн, Сайхандулаан сумдад ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар  олон жилийн дунджааас ахиу байлаа. Энэ сард хамгийн их хур тунадас Улаанбадрах суманд 39.9 мм, Хатанбулаг суманд 32.5мм, Өргөн суманд 14.2 мм орж бусад сумдын нутгаар 18.0-30.2 мм хур тунадас орсон. Нийт нутгаар хур тунадастай өдөр 5-13 байлаа.

 

1.6  Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 6 сард 353 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 134 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 19.7 хувь буюу 58-аар нэмэгдсэн байна.

Хэргийн төрлөөр үзвэл өмнөх оны мөн үеэс иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, ашиглал, залилан, албан тушаалын гэмт хэргүүд нэмэгдлээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 35,4 хувийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 35,1 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 4,5  хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 25,0 хувийг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж байна. Нийт гэмт хэргийн 30,0 хувь буюу 106 нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс  Иххэт, Мандах, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ сумдад буурч,  Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Улаанбадрах, Сайншанд, Замын-Үүд сумдад нэмэгдлээ. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 1386,3 сая төгрөгийн хохирол учирсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 960,7 сая төгрөгөөр буюу 3 дахин нэмэгдсэн байна. Учирсан хохирлын 83,2 хувь буюу 1153,81 сая төгрөг эргэн төлөгдсөн байна.

Нийт гэмт хэргийн 30,0 хувийг согтуугаар, 34,6 хувийг гэр сууцандаа, 18,4 хувийг гудамж олон нийтийн газарт, 9,6 хувийг бүлэглэн, 13,6 хувийг эмэгтэй хүн, хүүхэд оролцон, 55,2 хувийг шөнө, оройн цагаар /19-22, 22-06 цаг/ үйлдсэн байна. Тайлант хугацаанд нийт 644 хүн саатуулагдаж, 25 хүн баривчлагджээ.

 

 

Хоёр. Эдийн засгийн үзүүлэлт

 

2.1 Төрийн санхүү

  2016 оны 6 сарын дүнгээр орон нутгийн төсөвт 23305.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлж төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 89.9 хувьтай байна. Орон нутгийн төсвийн орлогын 29.1 хувийг татварын, 70.9 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн байна.

          Улсын нэгдсэн төсөвт 2015 оны эхний 6 сарын байдлаар ААНБ-ын орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, ашигт малтмал нөөц ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нийт 1005.3  сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 3.6 хувиар  давуулан биелүүллээ.

      2.2  Мөнгө, банк

 Монгол банкны мэдээгээр арилжааны банкуудын кассын орлого 518.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 23.9 хувь, цэвэр зарлага 496.6 тэрбум төгрөг болж 18.7 хувиар буурчээ.

   Иргэдийн мөнгөн хадгаламж 53.3 тэрбум төгрөг болж нэг хадгаламж эзэмшигчдэд дундажаар 834.8 мянган төгрөг, аймгийн нэг хүнд дундажаар 845.4 мянган төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж эзэмшигчийн тоо 4.3  хувиар буурч, хадгаламжийн үлдэгдэл 19.2 хувиар өссөн байна.

        Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн өрийн үлдэгдэл 7.0 хувиар буурч, хугацаа хэтэрсэн зээлийн  үлдэгдэл 16.5 хувиар, чанаргүй зээлийн үлдэгдэл 130.8 хувиар нэмэгджээ.

   

 2.3  Үнэ

 

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2016 оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өслөө.

     Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0,1 хувиар буурахад Орон сууц, ус цахилгаан түлш 1.7 хувиар буурч, гэр ахуйн тавилга, бараа 0.3 хувиар, эм тариа эмнэлэгийн үйлчилгээ 0.8 хувиар, бусад бараа үйлчилгээ 0.3 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

 Харин хүнсний бараа, ундаа, ус, согтууруулах ундаа, тамхи, тээвэр, холбооны хэрэгсэл шуудангийн үйлчилгээ, амралт чөлөөт цаг соёлын бараа үйлчилгээ, боловсролын бүлэг, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны бүлэг тогтвортой байна.

   2.4  Хөдөө аж ахуй

    Хагас жилийн байдлаар төллөвөл зохих эх малын 63.8 хувь буюу 492.4 мянган толгой мал төллөж, төл бойжилт 94.2 хувьтай байна.  Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 32.7 мянган толгой төлөөр буюу 6.2 хувиар цөөн мал төллөжээ.

 2016 оны 6 сарын байдлаар 95947 толгой мал хорогдсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 12.3 дахин олон мал хорогдсон байна.  Өвчнөөр хородсон мал нийт хородлын 2.6 хувийг эзэлж байна.  Нийт хорогдлын  60.2 хувь нь Айраг, Дэлгэрэх, Өргөн, Хөвсгөл сумдад хорогдсон байна.  Эхний хагас жилийн байдлаар 84.7 га талбайд төмс, хүнсний ногоо тариалснаас төмс 33.8 га-д, хүнсний ногоо 50.9 га-д тариалжээ. Тариалалтыг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад төмс тариалсан талбай 3.5 га-гаар, хүнсний ногооны талбай 9 га-гаар  нэмэгдэж байна.

 2.5 Аж үйлдвэр

  Аж үйлдвэрийн салбарт оны эхний 6 сард оны үнээр 8520.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5276.9 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бүтээгдэхүүн 51.3 хувь, борлуулалт 1.9 хувиар тус тус өссөн байна.

          Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2589 сая төгрөг болж, өмнөх оноос 27.5  хувиар өссөн байна.

          Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 71 хувийг төрийн, 29 хувийг хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн байна.

         Аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээр авч үзвэл улсын үйлдвэрийн газар 71 хувь, компани 24,6 хувь, хоршоо 0,7 хувь, өрхийн аж ахуй 3,7 хувийг  тус тус үйлдвэрлэжээ.

        Cтатистикийн мэдээлэлд хамрагдсан гол нэр төрлийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэлийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад дулаан 16,8 мян.ккал-аар, ус түгээлт 109,1 мян м3,  нарийн боов 1,9 тн-оор, хэрчсэн гурил 9,4 тн-оор, сүүн бүтээгдэхүүн 10 литрээр, модон эдлэл 8408,7 мян.төгрөгөөр, эсгий эдлэл 924 мян.төгрөгөөр илүү үйлдвэрлэгджээ.

 

2.6.Тээвэр, Холбоо

Оны эхний 6 сарын байдлаар 20.1 мянган хүн зорчигч, 68.1 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигч 13.4 хувиар буурч, тээсэн ачаа 2.4 дахин нэмэгджээ.   Шуудан холбооны үйлчилгээний орлого 307.5 сая төгрөг болж өмнөх оноос 32.1 хуваиар буурсан байна. Суурин телефон цэгийн тоо 740 болж өмнөх оноос 6.2 хувиар буюу 49 хэрэглэгчээр буурчээ. 6 сарын байдлаар нийт 6.3 мянган ширхэг албан бичиг, захидал, 330 ширхэг илгээмж, илгээсэн бол шуудангаар 541 зорчигч үйлчлүүлж 9.4 сая төгрөгийн орлого оруулжээ.

         Аймгийн хэмжээнд 6 кабелийн телевиз үйлчилгээ үзүүлж нийт 169.7 сая төгрөгийн орлого оруулж, 4615 байнгын хэрэглэгчдэд үйлчилж байна.

             2016 оны 6 сарын байдлаар Дорноговь аймагт үүрэн телефоны оператор 4 компанийн салбар ажиллаж байгааг байршлаар авч үзвэл юнителын 15, мобикомын 14, скайтелын 13, G-mobile 12 нийт 61 салбар нэгж сум, суурин газруудад үйлчилгээ үзүүлж байна.

 

2.7 Барилга

2016 оны эхний хагас жилийн байдлаар 4041,5 сая төгрөгийн шинэ барилга, өргөтгөл, шинэчлэлт, их засварын ажил хийсэн байна. Барилгын нийт хөрөнгө оруулалтын 29,6 хувийг улсын төсвийн, 50,3 хувийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, үлдэх хувийг хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээр санхүүжүүлжээ. Барилга угсралт их засварын ажлын 10,4 хувь нь орон сууцны барилга, 52,6 хувь нь орон сууцны бус барилга, 31,2 хувь нь инженерийн барилга, байгууламж, 5,8 хувь нь их засварын ажил байна.

 

 

                                                           _________ о О о ________


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1083

      

Хонины мах кг   8667  
Үхрийн мах /цул/ кг 13000  
Ямааны мах кг  7667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...