ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 5 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 06 сар 15. 08 цаг 45 минут

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

( 2016 оны 5 дугаар сарын байдлаар)

Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 5 сард 612 хүүхэд шинээр мэндэлж, 144 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 468  болж  2015 оны мөн үеийнхээс 10.5 хувь буюу 55-аар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 9,6 байгаа нь өмнөх оны мөн үеэс 0,5 пунктээр буурч, нас баралт 2,6 байгаа нь өмнөх оны мөн үеэс 0,4 пунктээр нэмэгдсэн байна. 

Бүртгэлтэй ажил хайгч иргэн

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд  2016 оны эхний 5 сард  1058 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 26.2 хувиар, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 13.8 хувиар тус тус буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 557 буюу 52,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4.0 пунктээр буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 34.6 хувь нь бүрэн дунд, 23.9 хувь нь дээд, 13.4  хувь нь бүрэн бус дунд, 12,2 хувь нь тусгай дунд 11.9 хувь нь техник болон мэргэжлийн, 2.0 хувь нь бага, 0,7 хувь нь магистр /докторын, 0.6 хувь нь боловсролгүй иргэд эзэлж  байна.                 Ажил хайгч 120 иргэн ажилд зуучлагдан  орсоны 50,0 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн дүнгээр 145 шинэ ажлын байр бий болжээ.

3.Нийгмийн даатгал, халамж 

2016 оны эхний 5 сард нийгмийн даатгалын санд 10198,7 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 20,8  хувиар өссөн  байна.       Оны эхний 5 сард нийгмийн халамжийн сангаас 14817 иргэнд 2599,4 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж олгожээ. 

       4. Эрүүл мэнд 

      Он гарсаар 186 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 10,8 хувиар,  7.5 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар тус тус өсжээ.  Урьдчилан сэргийлэх тарилгад 5.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар буурсан байна.      Эхний 5 сард 657 эх жирэмсний хяналтанд орсны 85,6 хувь буюу 563 эх жирэмсний эхний 3-н сард хяналтад хамрагджээ.        Он гарсаар ослын улмаас 1087 хүн бэртэж, 22 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ослын улмаас бэртсэн хүний тоо 3,7 хувиар, нас барсан хүний тоо 12.0 хувиар тус тус буурсан байна.       Халдварт өвчний 1294 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 883-аар буюу 3,1 дахин нэмэгдсэн байна.  

5. Байгаль орчин Цаг уур

2016 оны 5 дугаар сард нийт нутгаар агаарын дундаж температур 14.2 градус, нийт нутгаар 8.0-15.0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр дунджаар 30-33 хэм байв. Энэ сард нийт нутгаар 10.30-41.0 мм хур тунадас орлоо.

6. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 5 сард 272 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 104 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс  11,9 хувь буюу 29-өөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 1317,1 сая төгрөгийн хохирол учирсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 982,9 сая төгрөгөөр буюу 3,9 дахин өссөн байна. Учирсан хохирлын 15,5 хувь буюу 1112,6 сая төгрөг эргэн төлөгдсөн байна. Нийт гэмт хэргийн 31,6 хувийг согтуугаар, 35,7 хувийг гэр сууцандаа, 18,4  хувийг гудамж олон нийтийн газарт, 9,9 хувийг бүлэглэн, 12,5 хувийг эмэгтэй хүн, хүүхэд оролцон, 39,7 хувийг шөнийн цагаар /22-06 цаг/ үйлдсэн байна. Тайлант хугацаанд нийт 538 хүн саатуулагдаж, 18 хүн баривчлагджээ.  Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 86 бүртгэгдсэн нь  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,4 пунктээр буурсан байна.

                                  Хоёр. Эдийн засгийн үзүүлэлт

2.1 Төрийн санхүү

2016 оны 5 сарын дүнгээр орон нутгийн төсөвт 19595.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Орон нутгийн төсвийн орлогын 31.4 хувийг татварын, 68.6 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт  84.7 хувьтай байна.

7. Мөнгө, банк

         Иргэдийн мөнгөн хадгаламж 50.2 тэрбум төгрөг болж нэг хадгаламж эзэмшигчдэд дундажаар 815.7 мянган төгрөг, аймгийн нэг хүнд дундажаар 769.4 мянган төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж эзэмшигчийн тоо 7.3 хувиар буурч, хадгаламжийн үлдэгдэл 13.4 хувиар өссөн байна.  Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн өрийн үлдэгдэл 9.7 хувиар буурч, хугацаа хэтэрсэн зээлийн  үлдэгдэл 60.7 хувиар, чанаргүй зээлийн үлдэгдэл 2 дахин өсчээ

9. Үнэ

Хэрэглээний үнийн индекс 2016 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.2 хувиар өсөхөд: хүнсний бараа, ундаа, усны бүлэг 0.8 хувь, зочид буудал зоогийн газар дотуур байр 1.0 хувиар өсч,  хувцас бөс бараа, гуталын бүлэг 0.2 хувь, гэр ахуйн тавилга бараа 0.7 хувиар буурсан нь  нөлөөлжээ.

 10. Хөдөө аж ахуй

            Оны эхний 5 сарын  байдлаар төллөвөл зохих эх малын 59.3 хувь буюу 458.3 мянган толгой мал төллөж, төл бойжилт 95.6 хувьтай байна.  Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 53.7 мянган толгой төлөөр буюу 10.9 хувиар цөөн мал төллөжээ. 

        2016 оны 5 сарын байдлаар  84760 толгой мал хорогдсон нь оны эхний малын 4.7 хувьтай тэнцэж байна. 2015 оны мөн үед хорогдсон малын тооноос  18.1 дахин их байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 2.8 буюу 2384 толгой мал хорогджээ.  Өвөлжилт хүндрэлтэй байсан Айраг, Дэлгэрэх, Өргөн сумдад хамгийн олон мал хорогдсон бөгөөд нийт хорогдлын 50.0 хувийг эзэлж байна

  11. Аж үйлдвэр

 Аж үйлдвэрийн салбарт  оны эхний 5 сард оны үнээр 7462.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4890.1 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа.    Аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээр авч үзвэл улсын үйлдвэрийн газар 79.5 хувь, компани 16.1 хувь, хоршоо 0.6 хувь, өрхийн аж ахуй 3.8 хувийг  тус тус үйлдвэрлэжээ.       

_________ о О о _________


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1083

      

Хонины мах кг   8667  
Үхрийн мах /цул/ кг 13000  
Ямааны мах кг  7667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...