ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 3 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 04 сар 15. 12 цаг 26 минут

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

( 2016 оны 3 дугаар сарын байдлаар)

  1. Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 3 сард 373 хүүхэд шинээр мэндэлж, 81 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 292 болж  2015 оны мөн үеийнхээс 5.8 хувиар буюу 18-аар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 5,7 нас баралт 1,2 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.3 пунктээр буурч,нас баралт 0,1 пунктээр өссөн байна.

 

  2. Бүртгэлтэй ажилгүй иргэн

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд  2016 оны эхний 3 сард  1229 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10.3 хувиар буурч, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 0.2 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн  692 буюу 56,3  хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 пунктээр буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 34.3 хувь нь бүрэн дунд, 24.5 хувь нь дээд, 13.1  хувь нь тусгай дунд 12.0 хувь нь бүрэн бус дунд, 11,7 хувь нь техник болон мэргэжлийн, 2.8 хувь нь бага, 1.0 хувь нь магистр /докторын/, 0,7 хувь нь боловсролгүй иргэд эзэлж  байна.

     Ажил хайгч 50 иргэн ажилд зуучлагдан  орсоны 38.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн дүнгээр 78 шинэ ажлын байр бий болжээ.

 

 

3. Нийгмийн даатгал, халамж             

 

2016 оны эхний 3 сард нийгмийн даатгалын санд  5 850,8 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 41.9  хувиар өссөн байна.

 

       Оны эхний 3 сард нийгмийн халамжийн сангаас 13912 иргэнд 1 779.7 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж олгожээ.

 

               

 4. Эрүүл мэнд  

 

 Он гарсаар 100,1 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 11,7 хувиар,  4,6 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн 21,1 хувиар өсөж, 3,2 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 3,0 хувиар буурсан байна

 

              Он гарсаар ослын улмаас 641 хүн бэртэж, 9 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ослын улмаас бэртсэн хүний тоо 7,9 хувиар, нас барсан хүний тоо 43,7 хувиар тус тус буурсан байна.

 

          Халдварт өвчний 901 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 701-ээр буюу 4,5 дахин нэмэгдэж  нийт өвчлөлийн 78 хувь нь улаан бурхан өвчин  бүртгэгдсэн байна.  

 

    

  5 Соёл, боловсрол

 Аймгийн соёл урлагын байгууллагууд 3 сарын байдлаар 5.5  мянган хүнд үйлчилж, 8,8 мянган төгрөгийн орлоготой ажиллажээ. Аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллага 20 удаагийн тоглолт хийж, музейнүүд дотоод, гадаадын 0.6 мянган хүнд үйлчилсэн байна.

   

   

6. Байгаль орчин Цаг уур

 

2016 оны 3 дугаар сард нийт нутгаар агаарын дундаж температур өдөртөө 1.3 градус, агаарын хамгийн бага температур -5.4-10.9 градус байсан. Хур тунадастай өдөр 1-4 байлаа.

 

 

7. Гэмт хэрэг

 

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 3 сард 156 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 55 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 1.3 хувь буюу 2-оор буурсан байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 46 бүртгэгдсэн нь  өмнөх оны мөн үеэс 23,3 хувь буюу 14 өөр буурсан байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 482,5 сая төгрөгийн хохирол учирсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 242,9 сая төгрөгөөр буюу 1,4 хувиар өссөн байна. Учирсан хохирлын 77,4 хувь буюу 373,5 сая төгрөг эргэн төлөгдсөн байна.

8. Мөнгө, банк

Монгол банкны мэдээгээр арилжааны банкуудын кассын орлого 136.5 тэрбум төгрөг болж өмнөх оноос 23.3  хувиар, цэвэр зарлага 124.0 тэрбум төгрөг болж 30.4 хувиар буурсан.

Иргэдийн мөнгөн хадгаламж 46.7 тэрбум төгрөг болж нэг хадгаламж эзэмшигчдэд дунджаар 750.8 мянган төгрөг, аймгийн нэг хүнд дундажаар 735.4 мянган төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж эзэмшигчийн тоо 4.4 хувь буурсан хэдий ч хадгаламжийн үлдэгдэл 10.0 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн өрийн үлдэгдэл  9.7 хувиар буурч, хугацаа хэтэрсэн зээлийн  үлдэгдэл 95.2 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 87.8  хувиар тус, тус өсжээ

9. Төрийн санхүү

 

    2016 оны 03 сарын дүнгээр орон нутгийн төсөвт 10549.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Орон нутгийн төсвийн орлогын 33.0 хувийг татварын, 67.0 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 83.2 хувь  байна.

 

10. Үнэ

 

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2016 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 0.7  хувиар буурч, өмнөх сарын мөн үеийнхээс 0.6 хувиар өслөө.

     Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.6 хувиар өсөхөд: хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.8 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин бусад бараа үйлчилгээний бүлэг тогтвортой байна. 

 

 

  11. Хөдөө аж ахуй

      Оны 03 сарын байдлаар төллөвөл зохих эх малын 13.7 хувь буюу105.7 мянган толгой мал төллөж, төл бойжилт  99.9 хувьтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.0  мянган толгой төлөөр буюу 15.2 хувиар буурсан байна.

2016 оны 03 сарын байдлаар 40823 толгой мал хорогдсон нь оны эхний малын 2.3 хувьтай тэнцэж байна.  2015 оны мөн үед хорогдсон малын тооноос  40.7 дахин их байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон малын эзлэх хувь 5.0 буюу 2033 толгой мал хорогджээ.  Өвөлжилт хүндэлтэй байсан Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн сумдад хамгийн олон мал хорогдсон бөгөөд нийт хорогдлын 86.9 хувийг эзэлж байна.

 

12. Аж үйлдвэр

 

Аж үйлдвэрийн салбарт эхний  3 сард оны үнээр 4904.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3325.9  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа. Нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өмнөх оноос 22 хувиар өсч, бүтээгдэхүүн борлуулалтын орлого 3 хувиар буурсан байна.

          Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1815,0 сая төгрөг болж, өмнөх оноос 22  хувиар өссөн байна.

13.Тээвэр, Холбоо

Оны эхний 3 сарын байдлаар 10.7 мянган хүн зорчиж, 22.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдийн тоо 25.2 хувиар, тээсэн ачаа 19.1 хувиар буурчээ. Шуудан холбооны үйлчилгээний орлого 352.0 сая төгрөг болж өмнөх оноос 14.3 хувиар өссөн байна. Суурин телефон цэгийн тоо 2418 болж өмнөх оноос 5.9 хувиар буюу 151 хэрэглэгчээр буурчээ. 3 сарын байдлаар нийт 3.0 мянган ширхэг албан бичиг, захидал, 156 ширхэг илгээмж илгээсэн бол шуудангаар 185 зорчигч үйлчлүүлж 2.5 сая төгрөгийн орлого оруулжээ.

         Аймгийн хэмжээнд 5 кабелийн телевиз үйлчилгээ үзүүлж нийт 91.9 сая төгрөгийн орлого оруулж, 5120 байнгын хэрэглэгчдэд үйлчилж байна.

             2016 оны 3 сарын байдлаар Дорноговь аймагт үүрэн телефоны оператор 4 компанийн салбар ажиллаж байгааг байршлаар авч үзвэл юнителын 15, мобикомын 14, скайтелын 13, G-mobile 12 нийт 61 салбар нэгж сум, суурин газруудад үйлчилгээ үзүүлж байна.

 

              

 

 

_________ о О о _________


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1083

      

Хонины мах кг   8667  
Үхрийн мах /цул/ кг 13000  
Ямааны мах кг  7667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...