ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 2 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 03 сар 15. 10 цаг 33 минут

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

( 2016 оны 2  дугаар сарын байдлаар)

  1. Хүн ам

Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 2 сард 249 хүүхэд шинээр мэндэлж, 62 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 187  болж  2015 оны мөн үеийнхээс 3.1 хувиар буюу 6-аар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 3,8 нас баралт 1,0 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.1 пунктээр,нас баралт 0,3 пунктээр тус тус нэмэгдсэн байна.

  1. Бүртгэлтэй ажилгүй хайгч иргэн

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд  2016 оны эхний 2 сард  1340 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 9.2 хувиар тус тус өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 761 буюу 56,8  хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 пунктээр буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 35.4 хувь нь бүрэн дунд, 25.3 хувь нь дээд, 13.0  хувь нь тусгай дунд 11.1 хувь нь техник болон мэргэжлийн, 11,3 хувь нь бүрэн бус дунд, 2.5 хувь нь бага, 0,7 хувь нь боловсролгүй, 0.7 хувь нь магистр /докторын боловсролтой иргэд эзэлж  байна.

         Ажил хайгч 12 иргэн ажилд зуучлагдан  орсоны 33.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн дүнгээр 56 шинэ ажлын байр бий болж, шинээр ажилд орсон иргэд 100 хувь  байнгын  ажлын байртай болжээ.

3.Нийгмийн даатгал, халамж 

2016 оны эхний 2 сард нийгмийн даатгалын санд  3 185.9 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 15.9  хувиар өссөн байна.

  Оны эхний 2 сард нийгмийн халамжийн сангаас 7190 иргэнд 604,5 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж олгожээ.                 

 4. Эрүүл мэнд  

     Он гарсаар 59,3 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 10,0 хувиар,  2,7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 8,0 хувиар өсөж, 2,0 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 4,8 хувиар буурсан байна.

         Эхний 02 сард 249 эх жирэмсний хяналтанд орсны  буюу 85,1 хувь буюу 212 эх жирэмсний эхний 3-н сард хяналтад хамрагджээ.

        Он гарсаар ослын улмаас 392 хүн бэртэж, 7 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ослын улмаас бэртсэн хүний тоо 19,2 хувиар, нас барсан хүний тоо 22,2 хувиар тус тус буурсан байна.

          Халдварт өвчний 352 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 238-аар буюу 3,0 дахин нэмэгдсэн байна.  

5. Байгаль орчин Цаг уур

2016 оны 2 дугаар сард нийт нутгаар агаарын дундаж температур өдөртөө -12.4 хэм, шөнөдөө -22-оос -31 хэм байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө -25-aaс -32 хэм хүйтэн, өдөртөө 3-19 хэм дулаан, дунджаар -12 хэм байв. Энэ сард нийт нутгаар 0.0-3.8 мм хур тунадас орлоо.

6. Гэмт хэрэг

Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 2 сард 101 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 38 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс  2,0 хувь буюу 2-оор нэмэгдсэн байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 35 бүртгэгдсэн нь  өмнөх оны мөн үетэй адил байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 141,3 сая төгрөгийн хохирол учирсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1341,3 сая төгрөгөөр буюу 97,1 хувиар өссөн байна. Учирсан хохирлын 4,6 хувь буюу 65,7 сая төгрөг эргэн төлөгдсөн байна.

Нийт гэмт хэргийн 34,6 хувийг согтуугаар, 36,6 хувийг гэр сууцандаа, 16,8  хувийг гудамж олон нийтийн газарт, 11,9 хувийг бүлэглэн, 14,8 хувийг эмэгтэй хүн, хүүхэд оролцон, 42,6 хувийг шөнийн цагаар /22-06 цаг/ үйлдсэн байна. Тайлант хугацаанд нийт 284 хүн саатуулагдаж, 9 хүн баривчлагджээ.

Хоёр. Эдийн засгийн үзүүлэлт

2.1 Төрийн санхүү

2016 оны 2 сарын дүнгээр орон нутгийн төсөвт 970.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Орон нутгийн төсвийн орлогын 94.4 хувийг татварын, 5.6 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт  63.2 хувьтай байна.

7. Мөнгө, банк

Иргэдийн мөнгөн хадгаламж 44.8 тэрбум төгрөг болж нэг хадгаламж эзэмшигчдэд дундажаар 718.3 мянган төгрөг, аймгийн нэг хүнд дундажаар 705.8 мянган төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж эзэмшигчийн тоо 4.0 хувиар буурч хадгаламжийн үлдэгдэл 4.0 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн өрийн үлдэгдэл 11.0 хувиар буурч, хугацаа хэтэрсэн зээлийн  үлдэгдэл 18.0 хувиар, чанаргүй зээлийн үлдэгдэл 78.2 хувиар өсжээ.

9. Үнэ

Хэрэглээний үнийн индекс 2016 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 1.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өслөө.

 Ерөнхий индекс өмнөх сарынхаас 1.7 хувиар өсөхөд: хүнсний бараа, ундаа, усны бүлэг 4.7 хувь, хувцас бөс бараа, гуталын бүлэг 1.7 хувь, гэр ахуйн тавилга, барааны бүлэг 0.1 хувь, Бусад бараа үйлчилгээ 0.1 хувиар  өсч, орон сууц, ус цахилгаан түлш 1.6 хувь, Тээвэр 0.9 хувь, зочид буудал зоогийн газар дотуур байр 2.5 хувиар буурсан нь  нөлөөлжээ. 

 10. Хөдөө аж ахуй

    Оны эхний 2 сарын  байдлаар төллөвөл зохих эх малын 0.3 хувь буюу 2366 толгой мал төллөж, төл бойжилт 99.7 хувьтай байна.  Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.4 мянган толгой төлөөр цөөн мал төллөжээ.  2016 оны 2 сарын байдлаар  21496 толгой мал хорогдсон нь өмнөх оны мөн үеэс  143 дахин олон байна. Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой зарим сумдад мал ихээр хорогдож байна.

  11. Аж үйлдвэр

 Аж үйлдвэрийн салбарт  оны эхний 2 сард оны үнээр 3152.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2201.7 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа.

                Аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээр авч үзвэл улсын үйлдвэрийн газар 94,8 хувь, компани 1.7 хувь, хоршоо 0.3 хувь, өрхийн аж ахуй 3,2 хувийг  тус тус үйлдвэрлэжээ.          

_________ о О о _________


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1083

      

Хонины мах кг   8667  
Үхрийн мах /цул/ кг 13000  
Ямааны мах кг  7667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...