САЙНШАНД, ЗАМЫН-ҮҮД, ИХХЭТ, АЙРАГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД СТАТИСТИКИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2015 он 11 сар 16. 17 цаг 00 минут

ҮСХ нь Монгол Улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны ойн өдрийг улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хандсан бүтээлч байдлаар тэмдэглэж ирсэн бөгөөд 2013, 2014 онд “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг нийслэл, аймаг, дүүргийн ЕБ-ын 129 сургуулийн 6500 гаруй сурагчдад заасан билээ.

 Уламжлал ёсоор Статистикийн 91 жилийн ойн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Статистикийн хэлтсийн ажилтнууд “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 4 сумын ЕБ-ын 12 жилийн сургуулийн төгсөх ангийн сурагчдад 3 дахь удаагаа заалаа.

Тус хичээлийн агуулга нь статистикийн шинжлэх ухааны талаарх ерөнхий ойлголт, байгууллагын үйл ажиллагаа, статистикийн тоон мэдээллийг хаанаас хэрхэн авч ашиглах талаар болон хүн амын өрхийн бүртгэл, завсрын тооллого-2015 танилцуулахад чиглэгдсэн юм. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого явагдаж байгаа талаар болон хувь хүн өөрийн тухай сонирхолтой статистикийг хэрхэн гаргаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, өрхийн мэдээллийн санд хандаж өөрийн мэдээллээ үнэн бодитой болгож, хүн ам, орон сууцны завсрын тооллогод хэрхэн яаж хамрагдах талаар тайлбарлан нэгдсэн ойлголт өглөө.

Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Иххэт, Айраг сумд 12 жилийн сургуультай бөгөөд Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхтуяа МУ-ын баатар Данзанваанчигийн нэрэмжит, Иххэт сумын ЕБ-ын 12 жилийн дунд сургууль, хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, мэргэжилтэн Х.Өлзийсүрэн нар Сайншанд сумын ЕБ-ын 2–р сургууль, мэргэжилтэн Р.Энхбаяр, Замын-Үүд сумын статистик хариуцсан ажилтан С.Энхтайван нар Замын-Үүд сумын ЕБ-ын  2 дугаар дунд сургууль, Үлэмж тэнгэр дунд сургууль, Айраг сумын төрийн сангийн дарга буюу статистик хариуцсан ажилтан Б.Цэрэндолгор Айраг сумын ЕБ-ын 12 жилийн дунд сургуулийн 12 дугаар ангийн нийт 275  сурагчдад хичээл заав. 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 12-р сарын 11 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   7000  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  5667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2560  
Дэлгэрэнгүй...