"САЙН ЧАНАРТАЙ ТООН МЭДЭЭЛЭЛ САЙН САЙХАН АМЬДРАЛД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 10 сар 28. 12 цаг 43 минут

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассемблей 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг “Албан ёсны статистикийн ололт амжилтыг тэмдэглэх нь” гэсэн ерөнхий уриан дор Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэж байсан. Хоёр дахь удаагийн Дэлхийн статистикийн өдрийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Сайн чанартай тоо мэдээлэл сайн сайхан амьдралд” гэсэн ерөнхий уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ.

"Дэлхийн статистикийн өдөр-2015"-ийн хүрээнд "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа. Энэ үеэр Статистикийн хэлтсээс эрхлэн гаргаж буй сэдэвчилсэн судалгаа, түүвэр судалгааны үр дүн болон салбар тус бүрийн инфографикаар бэлтгэсэн нугалбар, сар, улирал жилийн эцсийн этхэтгэл, өврийн дэвтэр болон бусад мэдээ, мэдээллийг бэлтгэн тархаалаа.

Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс энэ өдрийн хүрээнд төгсөх ангийн сурагчдад зориулан "Статистикийг боловсрол" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтанд Сайншанд сумын 1, 2, 3, 5 дугаар сургуулийн ахлах ангийн 80 сурагч хүрэлцэн ирж хамрагдлаа.

Энэ өдрийн хүрээнд төгсөх ангийн сурагчдад зориулан АХА тэмцээнийг зохион байгууллаа. АХА тэмцээний эхний 3 байранд Сайншанд сумын 1, 3, 5 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид тус тус шалгарлаа.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 08-р сарын 04-ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1050

      

Хонины мах кг   8333  
Үхрийн мах /цул/ кг 12000  
Ямааны мах кг  7500  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...