ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ 2014 ОНД

Нийтэлсэн: 2015 он 06 сар 19. 18 цаг 13 минут

Дорноговь аймгийн ажил эрхлэлтийн 2014 оны судалгааг боловсруулан гаргалаа.  Хөдөлмөр эрхлэлт нь  улс орны эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн  төлөв байдал, эдийн засгийн өсөлт болон хөгжлийн хандлагаас хамаарч байдаг онцлог салбар юм. Хөдөлмөрийн зах зээлийг үр ашигтай ашиглаж хөгжүүлэх нь хөгжлийн бодлогын төлөвлөлтөнд ихээхэн ач холбогдолтой гэж  үздэг. Энэ судалгааны гол зорилго нь Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. 

           Дорноговь аймгийн хөдөлмөрийн насны хүн ам,  ажиллах хүчний нөөц, хөдөлмөр эрхлэлтийн түвшин,  ажиллах хүчний оролцооны түвшин мөн ажиллагчдын ажил мэргэжлийн ангилал, боловсролын түвшинг эдийн засгийн салбарын ангиллаар, Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэд, бүртгэлтэй ажилгүйчүүдийн хувь, ажил эрхлээгүй хүн ам, түүний шалтгаан зэрэг статистикийн үндсэн үзүүлэлтийг хүснэгт, графикаар гаргаж танилцуулсан болно.


Сэтгэгдэл бичих

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 12-р сарын 11 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   7000  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  5667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2560  
Дэлгэрэнгүй...