СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ


           Өнө эртний уламжлалтай, эдийн засгийн ууган салбаруудын нэг Үндэсний статситикийн алба нь эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаар шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, ард түмэндээ үйлчлэх эрхэм зорилтоо нэр төртэй биелүүлсээр 90 жилийн  ойтой золгож байна.

Бидний дээд өвөг Хүннү нар хүн, малаа тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай эртний сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголчууд цэрэг дайн, албан татварын зорилгоор хүн малаа тоолж ирсэн уламжлалтай. XIII зуунд хүчирхэг төр улсыг байгуулсан монголчууд байлдан дагуулсан улс орныхоо хүн амыг тоолж, түүндээ үндэслэн албан татвар оногдуулж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Монгол Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 10-нд гаргасан тогтоолдоо”…тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлэн явуулбал зохино” гэж заагаад тус хурлаар хэлэлцэн баталжээ. Үүний дараа 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн дотоод яамны бүтцэд улсын тоо бүртгэлийн хэлтсийг анх байгуулснаар статистикийн албаны үндэс суурь тавигдсан байна.

1960 оноос Монгол Улсын статистикийн хөгжлийн түүхэнд шинэ үе эхэлсэн юм. Сайд нарын Зөвлөл (СнЗ)- ийн Тоо бүртгэлийн төв газрыг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1960 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зарлигаар байгуулж улмаар аймаг хотод товчоод, суманд тоо бүртгэлийн ажил хариуцсан орлогч дарга нарыг бий болгожээ. . 

БНМАУ-ын СнЗ-ийн 1960 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183 дугаар тогтоолоор тус аймагт 3 хүний орон тоотойгоор тоо бүртгэлийн товчоо анх байгуулагдаж даргаар нь Г.Чулуу, тоо бүртгэгчээр Ц.Очирхуяг, М.Чилхаажав нар ажиллаж эхэлсэн байна. 

1964 оноос Статистикийн Төв Газар (СТГ)-т өрхийн төсвийн судалгааны тасаг байгуулагдсанаар аймагт 2-3 өрхийн төсвийн  судлагч нар ажиллаж эхлэв.

1970, 1980-аад он статистикийн албаны хөгжлийг улам эрчимжүүлсэн үе байлаа. Бүртгэл, удирдлага, төлөвлөлтөд зориулсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах, хадгалах үйл ажиллагаанд тооцоолон бодох электрон машин ашиглаж эхэлсэн ба НҮБ-ын хүч хөрөнгөөр тооцоолон бодох “Мера-100” нэртэй терминал компьютерыг 1983 онд суурилуулж, СТГ-ын тооцоолон бодох төвтэй холбосоноор мэдээллийн үр дүнг түргэн хугацаанд гаргах, алсаас шууд дамжуулах нөхцөл бүрдүүлж өгсөн.

Аймгийн Статистикийн товчоо нь улс орны нийгмийн хөгжлийн өөрчлөлтийн дагуу бүтэц зохион байгуулалт, үүрэг зорилтын хувьд өөрчлөгдөн ирсэн юм.

Монгол улсад статистикийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн  “Статистикийн тухай” анхны хууль 1994 онд батлагдсанаар мөн оны 10 дугаар сарын 1-нээс Монгол улсын Засгийн газрын 94 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 201 дугаар захирамжаар статистикийн бие даасан хэлтэс болон зохион байгуулагдав

“Статистикийн тухай” хууль, УИХ-ын 1997 оны 6-р сарын 5-ны өдрийн 45 дугаар тогтоолыг үндэслэн мөн ондоо аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болгон шинэчлэн байгуулснаас хойш бүтцийн томоохон хэмжээний өөрчлөлт гарсангүй.

2007 оноос хүн амын амьжиргаа, орлого, зарлага, ядуурал, хөдөлмөрийн зах зээл, ажил эрхлэлтийн талаарх албан ёсны статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр болсон ӨНЭЗС, АХСудалгаануудыг аймгийн статистикийн хэлтсийн мэргэжлийн судлаач зохион байгуулж явуулдаг болсон төдийгүй 2012 оноос хэлтэст судалгааны байнгын ажиллагаатай баг ажиллаж байна. 

Статистикийн товчооны анхны даргаар Г.Чулуун томилогдон 1960-1962 онуудад ажиллаж байсан бол Г.Нандавсүрэн 1963-1964, Д.Насан-Өлзий 1965-1975, Н.Хөнхөр 1975-1979, 1997-2004, П.Шаравхорол 1980-1985, В.Болдмаа 1985-1987, Ж.Нарантуяа 1988, Т.Батбилэг 1988-1991, Ч.Нарантуяа 1991-1992, Л.Нүрзэд 1993 онд тус тус ажиллаж, Д.Мөнхтуяа 2004 оноос томилогдон ажиллаж байна. Статистикийн хэлтэс байгуулагдсанаас хойш Н;Хөнхөр 14 жил буюу хамгийн олон жил хэлтсийн даргаар ажиллажээ.

   Энэ түүхэн хугацаанд Үндэсний статистикийн хорооны дээд шагнал “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр С.Ухна, Б.Жавардорж, Н.Ухна, Д.Даваадарь, С.Гомбо, Н.Хөнхөр, В.Болдмаа, Ж.Тогтохбазар, Ц.Чулуунбаатар, Ж.Батсуурь, Д.Мөнхтуяа, Д.Баатар, Л.Хоролсүрэн, Б.Мягмаржав, С.Мөнхбаатар, Б.Цэрэндолгор, Г.Эрдэнэмөнх, Б.Амарсанаа, Ш.Норжинсүрэн, Ө.Дагиймаа, П.Амарбаягалан, Л.Нүрзэд, Д.Сэдэд  нарын 23 хүн шагнагджээ.

       Статистикийн тухай хуулинд “Монгол улсын статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний Статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын ЗДТГ-ын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. 

        2010 онд “Статистикийн тухай” хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс төрийн захиргааны албан хаагч болох сумын төрийн сангийн дарга нарт статистикийн асуудлыг хариуцуулах тухай ЗГХЭГ-ийн даргын шийдвэр гарснаас хойш сумдад статистикийн асуудлыг төрийн сангийн дарга нар хариуцан гүйцэтгэж байна.

          Тус аймгийн сумдын төрийн сангийн дарга бөгөөд статистикийн асуудал хариуцсан ажилтнууд дотор “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” 3, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” 3 ажилладаг бөгөөд Айраг сумын Б.Цэрэндолгор, Даланжаргалан сумын Б.Оюунбямба, Мандах сумын Цэцэгсүрэн, Улаанбадрах сумын Г.Эрдэнэмөнх, Хөвсгөл сумын Н.Хандмаа нарын зэрэг тэргүүний хүмүүс олон бий. Багийн Засаг дарга нараас 5 дах удаагийн бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж буй Эрдэнэ сумын Еншөөв багийн Засаг дарга Д.Сэргэлэн, Мандах сумын Өехий багийн Засаг дарга М.Эрдэнэхуяг нарын зэрэг олон жил ажилласан, статистикийн арвин баян туршлага хуримтлуулсан дарга нар олон байдаг юм.

Төр засгаас авсан удаа дараагийн арга хэмжээ, нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдан аймгийн статистикийн алба зохион байгуулалтын хувьд бэхжиж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан төдийгүй, түүний гүйцэтгэх үүрэг, цар хэмжээ үлэмж өслөө.

          Статистикийн салбар нь Монгол Улсад мэдээллийн технологийг анхлан нэвтрүүлсэн тэргүүлэгч байсан уламжлалтай. Өнөө үед ч орчин үеийн мэдээллийн технологийг салбарын хэмжээнд байнга нэвтрүүлсээр байна.

Бид ҮСХ-той видео хурал, зайн сургалт хийх тоног төхөөрөмжөөр хангагдаж байнгын эргэх холбоотой ажилласнаар аймаг, суманд тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд шийдвэрлэдэг боллоо.

Мэдээлэл боловсруулалтын програм хангамжийг вэб программын горимд шилжүүлж, сумд онлайн горимд ажиллах чадвартай болголоо.

           2013 онд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтад орчин үеийн техникийн дэвшлийг ашиглан анх удаа, цаашлаад  ӨНЭЗС болон АХС-ны мэдээлэл цуглуулалтанд “таблет” төхөөрөмж ашигласнаар судалгааны мэдээллийг тухай бүр интернетээр татаж авах, дамжуулах, үр дүнг түргэн хугацаанд тархаах бололцоог бүрдүүлсэн.

          Засаг захиргааны анхан шатны нэгжээс эхлэн бүх шатанд хүн ам, өрхийн холбогдолтой тоо мэдээг үнэн зөв тодорхойлох, тооллого хоорондын хүн амын тоог хянах, тэдний нийгмийн үзүүлэлтээр мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох зорилгоор ҮСХ-оос энэ онд  “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” онлайн системийг хийж ашиглаж эхэллээ.

ҮСХ-ноос эрхлэн гаргадаг статистикийн хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг iPad, iPhone зэрэг ухаалаг гар утасны үйлдлийн систем ашиглан үзэх боломж бүхий MONSTAT, статистикийн нэгдсэн мэдээллийн сангийн EZSTAT хэрэглээний программыг хэрэглэгчдийн хэрэгцээнд хүргэж, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим хуудсыг ашиглаж байна. ҮСХ, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн хэлтсүүдийг холбосон мэдээллийн нэгдсэн сүлжээ анх удаа бий боллоо.

Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг 2000 оноос хойш, зарим үзүүлэлтийг аймаг байгуулагдсанаас хойшхи хугацаагаар харуулсан “Статистикийн эмхэтгэл”-ийг анх удаа монгол, англи хэлээр хэвлэн хэрэглэгчдийн хүртээл болголоо. Мөн аймгийн “Статистикийн өврийн дэвтэр-20... он” –ийг 2010 оноос эхлэн жил бүр, “Сумдын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт-20...он” товхимолыг 2000 оноос хойшхи мэдээллээр жил бүр тус тус хэвлэн тархааж байгаагийн зэрэгцээ дээрх ном товхимолыг хэлтсийн WEB хуудас, Facebook хуудсанд байршуулж байна.

            Одоо статистикийн хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн 4, судлаач 3, нягтлан бодогч, жолооч гэсэн ажлын байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Манай хамт олны 70,0 гаруй хувь нь 35-аас доош насны залуучууд  юм. 

        Тус аймгийн сум, баг, аж ахуйн нэгж, байгууллага, хэлтэс албадын удирдлага, нягтлан бодогч, эдийн засагч, бүртгэл тооцооны ажилтнууд маань албан ёсны статистикийн vйл ажиллагааг шат шатандаа удирдан зохион байгуулж, гардан гvйцэтгэж, аймгийнхаа хvн ам, нийгэм, эдийн засгийн талаар авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээний биелэлт, хөгжил, дэвшлийн бодит байдлыг vнэн зөвөөр гаргаж, мэдээлэх, тухайн нэгжийнхээ хөгжлийн тvvхийг тоон vзvvлэлтээр хойч vедээ vлдээх тvvхийн архивыг амжилттай бvтээлцэж байна.

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 


  ( 2017 оны 12-р сарын 06-ны байдлаар )

Алтан тариа 1-р гурил:....  1083 төг (кг)
Элсэн чихэр:...................    2000 төг (кг)
Цагаан будаа:..................   2200 төг (кг)
Хонины мах: ..................    4167 төг (кг)
Үхрийн мах:.....................   7000 төг (кг)
Ямааны ястай мах:.......     3500 төг (кг)

Бензин А-80:.................. .. 1557 төг )
Бензин А-92:.................. .. 1737 төг )
Дизель түлш:................... .1767 төг )

.....................................................Дэлгэрэнгүй.