БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 04. 02 цаг 54 минут
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Статистикийн хэлтэс хамтран “Хөгжлийн төлөө хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 06 сарын 14-16-ний өдрүүдэд урд бүсийн сумдын багийн Засаг дарга нарт, 06 сарын 28-30-ний өдрүүдэд хойд бүсийн сумдын багийн Засаг дарга нарын бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. “Статистикийн мэдээ тайланг гаргахад багийн Засаг дарга нарын гүйцэтгэх үүрэг”, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Хөдөө аж ахуй мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн, мэргэжилтэн А.Амарзаяа, Г.Баярболд нар хичээл заасан юм. Тус сургалтын үеэр 1212.mn нэгдсэн мэдээллийн сан, 2017 оны жилийн эцсийн бюллетень танилцуулга болон 2018 оны 05 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлаар инфографик мэдээллийг оролцогчдод хүргэсэн бөгөөд “Статистикийн өврийн дэвтэр-2017”, “Статситикийн ойлголт, тодорхойлолт”, 2018 оны 05 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулгыг инфографикаар, хэлтсийн нэрийн хуудас зэргийг хэвлэн тархаасан.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 05-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2018 он 06 сар 13. 07 цаг 17 минут
Хөдөлмөрийн хэлтэст ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 05 сарын эцэст 860 болсны 833 (96.8%) нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 27 (3.2%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеийнхээс 790 (52.1 %) хүнээр буурч, өмнөх сараас 119(16.1%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 408 (47.4%) нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 445 (51.7%) нь Сайншанд суманд, 138 (16.1%) нь Замын-Үүд суманд байна.
Дэлгэрэнгүй

Хагас жилийн малын түүвэр судалгааны явцад хяналт хийж, сумын тооллогын комисст холбогдох заавар зөвлөмж өгөв.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 07. 02 цаг 13 минут
МУ-ын “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в, л дэх заалтын дагуу 2018 оны хагас жилийн малын түүвэр судалгаа 06 сарын 04-нөөс 11-ний өдрүүдэд улсын хэмжээнд явагдаж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/366 дугаар захирамжаар баталсан “Сумдад ажиллах шалган туслах багийн удирдамж”- ын хүрээнд сумдад ажиллав.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 06. 03 цаг 58 минут
Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/366 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Сумдад ажиллах шалган туслах багийн удирдамж”- ын хүрээнд 05 сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд Статистикийн хэлтсийн дарга, статистикийн улсын байцаагч Х.Өлзийсүрэн, ахлах мэргэжилтэн, статистикийн улсын байцаагч Б.Цэрэндорж нар Мандах, Сайхандулаан Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд ажиллав. Монгол Улсын “Статистикийн тухай” болон “Зөрчлийн тухай” хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, статистикийн мэдээ, тайлангийн үзүүлэлтийг зөв ойлгох, маягтыг зааврын дагуу бүрэн нөхөх, алдаа гарсан тохиолдолд хэрхэн залруулга хийх чиглэлээр анхан шатны нэгжид статистикийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа Төрийн сангийн албаны дарга нар, багийн Засаг дарга нар болон холбогдох бусад мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт, зөвлөмж өгөх чиглэлийг баримталж ажиллалаа. Аймгийн Засаг даргын тамгын газрын шалган туслах ажлын хэсэгтэй энэ удаагийн хяналт, үнэлгээний ажлыг хамтран хийсэн нь онцлог байв.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 23. 16 цаг 18 минут
Ажлын байран дээрхи сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэжилтэн Г.Баярболд “Төрийн албаны тухай хууль/ Шинэчилсэн найруулга /” сэдэвт сургалтыг 2018 оны 05 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд хэлтсийн ажилтан албан хаагчид бүрэн хамрагдав.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 04-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 10 цаг 31 минут
Статистикийн хэлтсээс орон нутгийн 2 телевизтэй хамтран аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулгыг иргэдэд хүргэх ажлыг сар бүр зохион байгуулж байна. 2018 оны 04-р сарын мэдээллийг Статистикийн хэлтсийн мэргэжилтэн А.Амарзаяа хүргэлээ.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 04-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 10 цаг 18 минут
2018 оны 04 дүгээр сарын байдлаар орон нутгийн төсөвт 9064.6 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 116.8 хувь байна. Өмнөх оны мөн үетэй төсвийн орлогын дүнг харьцуулахад 56.6 хувиар өссөн байна. Аймгийн орон нутгийн төсвийн орлогын 68.7 хувийг татварын, 31.3 хувийг татварын бус орлого бүрдүүлсэн байна. Улсын нэгдсэн төсөвт ААНБ-ын орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, ашигт малтмал нөөц ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр нийт 1493.4 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 243.6 (19.5%) сая.төг-өөр нэмэгдэж, тухайн оны төлөвлөгөөнөөс 553.9 (59.0%) сая.төг-өөр давуулан биелүүлсэн байна.
Дэлгэрэнгүй

"ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2018" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 30. 09 цаг 36 минут
2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн ЗДТГ-аас "Хүний хөгжлийг дэмжих жил -2018" нээлтийн үйл ажиллагаа, болон төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг Сайншанд хотын төв талбайд зохион байгууллаа. Энэ үеэр Статистикийн хэлтэс нь эрхлэн гаргаж буй хэвлэмэл бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээллээр үйлчлэхийн зэрэгцээ өдөрлөгт зориулсан статистик мэдээллийн нугалбар 50ш, эмхтгэл 50ш, өврийн дэвтэр 50ш, инфографик 50ш, 2017 оны жилийн эцэс, 2018 оны 1-3 сарын танилцуулга, Хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтүүд-2017, Хөдөө аж ахуйн салбарын судалгаа-2017, гарын авлага зэргийг бэлтгэн хэрэглэгчдэд тархаалаа.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

  7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 7-р сарын 10 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1067
  Хонины мах, кг

6933

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах,   5933
  Элсэн чихэр, кг 1867
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1728
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2195

.....................................................Дэлгэрэнгүй.