ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ ТАНИЛЦАНА УУ.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 15. 09 цаг 20 минут
Дорноговь аймгийн хэмжээнд 2019 оны 02 сард 213 эх амаржиж, 217 хүүхэд шинээр мэндэлжээ. Амаржсан эхийн тоо өмнөх оны мөн үеэс 15(6.6)-аар, төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үес 11(4.8)-аар тус тус буурсан байна. 2019 оны 02 сарын байдлаар 57 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 13(22.8)-оор өсчээ. Хүн амын цэвэр өсөлт 147 болж 2018 оны мөн үеийнхээс 24(14.0)-өөр буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт 3.2, нас баралт 1.0 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.2 пунктээр буурч, нас баралт 0.2 пунктээр өссөн байна. 2019 оны 02 сарын байдлаар 62.4 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өсч, 1.9 мянган хүн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй адил хэмжээнд, 2.7 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар буурсан байна. 2019 оны 02 сард 319 эх жирэмсний хяналтанд орсны 86.2 хувь буюу 275 эх жирэмсний эхний 3-н сард хяналтанд хамрагджээ. Жирэмсний хяналтанд хугацаандаа орсон эхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.8 пунктээр буурсан байна. Түргэн тусламжийн дуудлага 4.1 мянган удаа гарсны 0.6 мянга буюу 14.6 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 7.9 хувиар өсч, алсын дуудлага өмнөх оны мөн үетэй адил хэмжээнд байна. Он гарсаар ослын улмаас 344 хүн бэртэж, 11 иргэний амь нас энджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал бэртэж гэмтсэн хүний тоо 141(29.1%) буурч, нас барсан хүний тоо 1(10.0%) хувиар өсчээ. Нас баралтыг өвчний шалтгаанаар авч үзэхэд цусны эргэлтийн тогтолцооны өвчин 28.6 хувь, хавдар 21.4 хувь, амьсгалын тогтолцооны өвчин 17.1 хувь, бусад төрлийн өвчин 17.1 хувь, осол гэмтэл, хордлого гадны шалтгаант нас баралт 15.7 хувийг тус тус эзэлж байна. Халдварт өвчний 131 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 32-оор буюу 32.3 хувиар өсчээ. Халдварт өвчний тохиолдол өсөхөд тэмбүү 2.1 дахин, трихоминиаз 3.1 дахин, цусан суулга 50.0 хувиар, бусад төрлийн өвчин 2.0 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Дэлгэрэнгүй

"ХЭРЭГЛЭГЧЭЭ СОНСЪЁ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 14. 07 цаг 42 минут
он улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөл, төрийн бусад байгууллагуудтай хамтран "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөгийг хамтран зохион байгууллаа. Энэ өдөрлөгт зориулан Статистикийн хэлтсээс дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд: - Анхан шатны хүн амын бүртгэл хийгдэж буй Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэлтэйгээ иргэд өөрсдөө танилцах, тулган шалгах, засварлуулах - Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын зорилго, ач холбогдол, удирдлага зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэх - Аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны жилийн эцсийн мэдээллийг хэрэглэгчдэд тархаах /2018 оны 12-р сарын бюллетень, танилцуулга, Статистикийн өврийн дэвтэр-2018, Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр бэлтгэсэн инфографик/ - Иргэнтэй холбоотой сонирхолтой статистик мэдээллийг хэвлэх, сурталчлах - Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авах зэрэг болно.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 04. 10 цаг 53 минут
Өнөөдрийн тооллогын аймгийн комиссын хурлаар Хүн ам орон сууцны 2020 оны тооллого болон Байшин орон сууцны 2019 оны тооллогыг зохион байгуулж явуулах эрх зүйн үндэслэл, зорилго, удирдлага зохион байгуулалт, мэдээлэл цуглуулах арга, хэлбэр, хамрах хүрээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэж санал солилцлоо. Мөн энэ үеэр ээлжит тооллогын аймгийн комиссын ажиллах журам, гишүүдийн чиг үүргийн талаар танилцуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Мөн 2019 оны 3 дугаар улиралд зохион байгуулж, анх удаа явагдах уг тооллогын онцлог, зорилго, зорилт, ач холбогдлын талаар аймгийн тооллогын комиссын гишүүд нарт мэдээлэл өгч харилцан санал солилцов. Монгол Улсын Их хурлын 2017 оны 76-р тогтоолоор Хүн ам, орон сууцны оны ээлжит тооллогыг 2020 оны 01 сарын 08-наас 09нд шилжих шөнийн 00 цагаас эхлүүлэхээр тогтоосон билээ. Энэ удаагийн тооллогын онцлог нь бие даасан хуулийн хүрээнд мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар явагдаж, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолох, орон зайн мэдээллийн системийг ашиглах, байшин, орон сууцны тооллогын мэдээлэлтэй уялдуулах зэргээрээ онцлог юм.
Дэлгэрэнгүй

MЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2019 он 02 сар 21. 03 цаг 54 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 1-р сарын танилцуулгаар Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б. Энхцэцэг орон нутгийн DTV телевизэд мэдээлэл хийлээ. Хэрэглээний үнийн индекс 2019 оны 01 дугаар сарыг өмнөх сартай харьцуулахад 0.5 хувь, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар тус тус өсчээ. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 0.5 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 2.4 хувь, согтууруулах ундааны бүлэг 0.1 хувь,хувцас бөс бараа, гутал 0.2, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 0.3 хувь, гэр ахуйн тавилга, барааны бүлэг 0.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 12.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 1.2 хувь, хувцас бөс бараа, гуталын бүлэг 4.7 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 3.4 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 10.4 хувь, тээвэрийн бүлэг 6.3 хувь, амралт чөлөөт цаг соёлын барааны бүлэг 1.6 хувь, боловсролын үйлчилгээнйи бүлэг 9.9 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны үйлчилгээнйи бүлэг 4.4 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 5.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.  
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2019 ОНЫ 01-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 05 цаг 14 минут
Хөдөлмөрийн хэлтэст ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 01 сарын эцэст 879 болсны 864 (98.3%) нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15 (1.7%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеийнхээс 146 (14.2%) хүнээр буурч, өмнөх сараас 114 (11.4%) хүнээр буурч 879 болсны 417 (47.4%) нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 382 (43.5%) нь Сайншанд суманд, 232 (26.4%) нь Замын-Үүд суманд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 571 (65.0%) нь бүрэн дунд, 128 (14.6%) нь дээд, 63 (7.2%) нь бүрэн бус дунд, 52 (5.9%) нь техник болон мэргэжлийн, 37 (4.2%) нь тусгай дунд, 17 (1.9%) нь боловсролгүй, 10 (1.1%) нь бага, 1.0 (0.1%) нь магистр/докторын зэрэгтэй иргэд эзэлж байна. Хөдөлмөрийн хэлтэст 2019 оны 01 сард бүртгэлтэй байсан 27 иргэн ажилд зуучлагдан орж, 232 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Хөдөлмөрийн хэлтэст ирсэн 28 ажлын байрны 9 (32.1%) нь энгийн ажил, 11 (39.3%) нь мэргэжилтэн, 1 (3.6%) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 1 (3.6%) нь техникч болон туслах / дэд мэргэжилтэн, 4 (14.3%) нь худалдаа, үйлчилгээний ажилтан, 2 (7.1%) нь контор үйлчилгээний ажилтны захиалга байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2018 ОНЫ 4-Р УЛИРЛЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ, ИНФОГРАФИКААР

Нийтэлсэн: 2019 он 01 сар 29. 02 цаг 23 минут
,
Дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 18. 07 цаг 59 минут
Статистикийн хэлтэс нь орон нутгийн телевизтэй хамтран иргэдэд нийгэм, эдийн засгийн мэдээлэл хүргэх ажлыг сар бүр зохион байгуулж байна. Энэ удаагийн мэдээллийг аймгийн нийгэм, эдийн засгийн 2018 оны урьдчилсан дүнгийн танилцуулгаар Статистикийн хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн хүргэлээ.  
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ УРЬДЧИЛСАН ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2019 он 01 сар 17. 08 цаг 07 минут
2018 онд нийт 423234.8 сая төгрөгийн шинэ барилга, өргөтгөл, шинэчлэлт, их засварын ажил хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн байна. Барилга угсралт их засварын ажлын 4.8 хувь нь орон сууцны барилга, 16.5 хувь нь орон сууцны бус барилга, 77.8 хувь нь инженерийн барилга, байгууламж, 1.0 хувь нь их засварын ажил байна. Өмнөх оны мөн үеийнхээс орон сууцны барилгын эзлэх хувь 16.7 пунктээр, орон сууцны бус барилгынх 16.2 пунктээр, их засварын ажлынх 1.6 пунктээр буурч, инженерийн барилга, байгууламжийн эзлэх хувь 34.6 пунктээр өссөн байна.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1083

      

Хонины мах кг   8667  
Үхрийн мах /цул/ кг 13000  
Ямааны мах кг  7667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...