ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БАЙШИН ОРОН СУУЦНЫ 2019 ОНЫ ТООЛЛОГЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 29. 04 цаг 02 минут
Орон нутгийн DTV телевизийн “ЗОЧНЫ ЦАГ” нэвтрүүлэгт хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн оролцлоо. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын зохион байгуулалт, мэдээлэл цуглуулалт, Байшин орон сууцны 2019 тооллогын үр дүн, мөн ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд ажиллуулж байгаа REGISTRATION.NSO.MN сайтын талаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

“СУМДЫН СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙХ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДАМЖ”-ЫН ХҮРЭЭНД СУМДАД АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 28. 06 цаг 01 минут
Монгол Улсын “Статистикийн тухай”, "Хүн ам, орон сууцны тооллогын тухай" хууль болон “Зөрчлийн тухай” хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, статистикийн мэдээ, тайлангийн үзүүлэлтийг маягтын зааврын дагуу бүрэн нөхөх, алдаа гарсан тохиолдолд хэрхэн залруулах чиглэлээр Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдын анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудад нэгдсэн ойлголт, зөвлөмж өгч ажиллалаа. Мөн УИХ-ын 2017 оны 76, 77 дугаар тогтоолын дагуу хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 01-р сарын 09-нөөс 01-р сарын 15-ны өдрүүдэд явагдана. Энэ удаагийн тооллогын гол онцлог нь хүн амын 90,0 хувийг бүртгэлд суурилсан аргаар тоолох юм. Энэ ажлын хүрээнд багийн Засаг дарга нарын өрх, хүн амын бүртгэлд хяналт хийж, гарсан алдаа дутагдлыг арилгаж ажиллах талаар мэргэжил, арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 17. 02 цаг 22 минут
Статистикийн хэлтсээс орон нутгийн телевизтэй хамтран аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга болон шинэ мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн 2018 оны дотоодын нийт бүтээгдэхүүн болон нийгэм эдийн засгийн 2019 оны 09 дугаар сарын танилцуулгаар ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ, ИНФОГРАФИКААР

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 07 цаг 31 минут
.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2019 ОНЫ 09-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ ТАНИЛЦАНА УУ.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 07 цаг 28 минут
Хэрэглээний үнийн индекс 2019 оны 09 дүгээр сарыг өмнөх сартай харьцуулахад 0.2 хувь, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар тус тус өсчээ. Ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар өсөхөд: согтууруулах ундаа, тамхины бүлэг 0.4 хувь, хувцас бөс бараа, гутал 0.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 0.6 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 0.4 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 0.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 12.8 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 4.5 хувь, хувцас бөс бараа, гуталын бүлэг 6.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 1.3 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 3.7 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 3.1 хувь, тээвэрийн бүлэг 1.8 хувь, амралт чөлөөт цаг соёлын барааны бүлэг 3.4 хувь, боловсролын үйлчилгээнйи бүлэг 9.9 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны үйлчилгээний бүлэг 9.2 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 6.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дэлгэрэнгүй

БАЙШИН ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ХЯНАЛТААР СУМДАД АЖИЛАЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 07 цаг 08 минут
Байшин орон сууцны тооллого-2019 Дорноговь аймагт амжилттай зохион байгуулагдаж байна. Аймгийн түр товчооны гишүүн Б.Цэрэндорж, Ш.Чулуунцэцэг, А.Амарзаяа нар Алтанширээ, Сайхандулаан, Мандах сумдад ажилллаж, Байшин орон сууцны 2019 оны тооллогын үйл ажиллагаа болон хүн ам өрхийн шинэчилсэн бүртгэлийн хөтлөлт, тоологч нарын өрхөөс мэдээлэл цуглуулж буй үйл явцтай танилцан холбогдох заавар зөвлөмжийг өгөв.
Дэлгэрэнгүй

БАЙШИН ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ХЯНАЛТААР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 06. 10 цаг 46 минут
Байшин орон сууцны тооллого-2019 Дорноговь аймагт амжилттай зохион байгуулагдаж байна. Аймгийн түр товчооны гишүүн Б.Цэрэндорж, Ш.Чулуунцэцэг, А.Амарзаяа нар Айраг, Даланжаргалан, Сайншанд сумдад ажилллаж, Байшин орон сууцны 2019 оны тооллогын үйл ажиллагаа болон хүн ам өрхийн шинэчилсэн бүртгэлийн хөтлөлт, тоологч нарын өрхөөс мэдээлэл цуглуулж буй үйл явцтай танилцан холбогдох заавар зөвлөмжийг өгөв.
Дэлгэрэнгүй

БАЙШИН ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ХЯНАЛТААР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 03. 07 цаг 45 минут
Байшин орон сууцны тооллого-2019 Дорноговь аймагт амжилттай зохион байгуулагдаж, 2019 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар тооллогын ажил 60 орчим хувьтай явагдаж байна. Аймгийн түр товчооны дарга Х.Өлзийсүрэн, түр товчооны гишүүн А.Амарзаяа, Г.Баярболд нар Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад ажилллаж, Байшин орон сууцны 2019 оны тооллогын үйл ажиллагаа болон хүн ам өрхийн шинэчилсэн бүртгэлийн хөтлөлт, тоологч нарын өрхөөс мэдээлэл цуглуулж буй үйл явцтай танилцан холбогдох заавар зөвлөмжийг өгөв.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 01-р сарын 02 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   7000  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  5833  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2500  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2560  
Дэлгэрэнгүй...