МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО 2019 ОНЫ 12 САРЫН 07-17 НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 07. 09 цаг 22 минут
Улсын хэмжээнд мал тооллогын ажлыг жил бүрийн 12-р сарын 7-17 ны өдрүүдэд явуулж, мал тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулах, нэг бүрчлэн газар дээр нь тоолж байхаар тогтоосны дагуу “Мал, тэжээвэр амьтдын 2019 оны тооллогыг ажлыг зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн А/871 тоот захирамж гарлаа. Тус захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан мал тооллогыг зохион байгуулж явуулах комиссын бүрэлдэхүүн, тооллогын хяналтын ажил болон сургалтын зардлын төсвийг баталж, аймгийн комисс болон сумдын Засаг дарга нарын ажил, үүргийг даалгасан болно. Мал тооллогыг зохион байгуулах аймгийн комиссын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн хурлаар гишүүдийг үүрэгжүүлэн, тооллогын үед сумдад ажиллах хяналтын хуваарь, удирдамжийг батлав. Аймгийн комиссоос ажлын 6 хэсэг гарч тооллогын товын хугацаанд сумдын мал тооллогын ажлын бэлтгэл зохион байгуулалт, малаа ялангуяа бод малыг тооллогод бэлэн байлгаж байгаа эсэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэх болон тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй байх, тооллогын багийн ажлын хариуцлага зэрэгт хяналт тавин ажиллах юм.
Дэлгэрэнгүй

“СУМДЫН СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙХ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДАМЖ”-ЫН ХҮРЭЭНД СУМДАД АЖИЛЛАЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 07 цаг 33 минут
Монгол Улсын “Статистикийн тухай”, "Хүн ам, орон сууцны тооллогын тухай" хууль болон “Зөрчлийн тухай” хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, статистикийн мэдээ, тайлангийн үзүүлэлтийг маягтын зааврын дагуу бүрэн нөхөх, алдаа гарсан тохиолдолд хэрхэн залруулах чиглэлээр Иххэт, Дэлгэрэх сумдын анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудад нэгдсэн ойлголт, зөвлөмж өгч ажиллалаа. Мөн УИХ-ын 2017 оны 76, 77 дугаар тогтоолын дагуу хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 01-р сарын 09-нөөс 01-р сарын 15-ны өдрүүдэд явагдана. Энэ удаагийн тооллогын гол онцлог нь бүртгэлд суурилсан аргаар тоолох юм. Энэ ажлын хүрээнд багийн Засаг дарга нарын өрх, хүн амын бүртгэлд хяналт хийж, гарсан алдаа дутагдлыг арилгаж ажиллах талаар мэргэжил, арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 29. 09 цаг 14 минут
Дорноговь аймагт Хүн ам, орон сууцны тооллого-2020 ийг зохион байгуулж явуулах аймгийн тооллогын комисс 2019 оны 11-р сарын 29-ны өдөр хуралдав. Хурлаар Монгол улсын хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 06 дугаар тогтоолын дагуу тооллогын бэлтгэл ажил, сурталчилгааны ажлыг хэрхэн эрчимжүүлж ажиллах талаар хэлэлцэж, Байшин, орон сууцны тооллого 2019-ын үр дүнг хэлэлцэн батлав.
Дэлгэрэнгүй

WWW. REGISTRATION.NSO.MN САЙТЫН СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 29. 08 цаг 01 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд зориулсан сурталчилгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаагийн тооллогын гол онцлог нь бүртгэлд суурилсан аргаар тоолох юм. Монгол Улсын иргэн www.registration.nso.mn сайтад регистрийн дугаараар бүртгүүлэн нэвтэрч, багт хөтлөгддөг “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн сан дахь өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг шалгаж, засварлах боломжтой юм. 2019 оны 11 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4,7-р багийн иргэд, Мишээлт мана өрхийн эмнэлэг, 1, 6-р цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг, эх, хүүхдүүд болон нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж буй иргэд зэрэг нийт 280 гаруй иргэдэд хүрч, ДАН нэгдсэн системийн сурталчилгааны материал тархаан ажиллалаа. Мөн Боловсрол, соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт зохион байгуулж буй нэгдсэн сургалтын үеэр өрх, хүн амын мэдээллийн сан дахь өрх болон өөрийн мэдээллийг шалгаж, засварлах ажлыг сурагч нарт сурталчлан зохион байгуулж ажиллахыг уриалав.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН СУРГАЛТЫГ СУМДАД ОНЛАЙН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 25. 06 цаг 02 минут
МУ-ын "Статистикийн тухай" хууль, Засгийн газрын 2003 оны 224 дугээр тогтоолын дагуу 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого уламжлал ёсоор энэ оны 12 дугаар сарын 7-17-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд сумын мал тооллогын комисс болон багийн Засаг дарга нарт сургалтыг 2019 оны 11 сарын 25-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулж явууллаа. Сургалтыг мал тооллогын зохион байгуулалт, маягт нөхөх заавар, анхаарах асуудал сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 20. 07 цаг 26 минут
Статистикийн хэлтсээс орон нутгийн телевизтэй хамтран аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга болон шинэ мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн 2019 оны 10 дугаар сарын танилцуулгаар мэргэжилтэн А.Амарзаяа мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2019 ОНЫ 10-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ ТАНИЛЦАНА УУ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 15. 03 цаг 45 минут
Оны эхний 10 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 174855.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 281393.6 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 5.6 хувиар буурч, борлуулалт 5.0 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 3.1 хувийг төрийн, 96.9 хувийг хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэжээ. Аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээр авч үзвэл улсын үйлдвэрийн газар 3.1 хувь, компани 96.5 хувь, өрхийн аж ахуй 0.4 хувийг тус тус эзэлж байна. Cтатистикийн мэдээлэлд хамрагдсан гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дулаан 38.5 мян.ккалаар, ус түгээлт 217.0 мян.м3-аар, сувагжуулалт 140.5 мян.м3-аар, савласан цэвэр ус 437.3 мян.литрээр, талх 25.7 тонноор, нарийн боов 50.7 тонноор, бялуу 0.8 тонноор, хиам 8.8 тонноор, сүүн бүтээгдэхүүн 11.8 мян.литрээр, хэрчсэн гурил 8.3 мян.тн-оор, банш бууз 3.4 тонноор, бетон зуурмаг 1500.1 мян.м3-аар, шохой 15.0 тонноор, цемент 28.5 мян.тонноор, дээл 104 ширхгээр, жижг оёдол 1273.6 мян.төгрөгөөр, хайрга 8.1 мян.м3-аар тус тус илүү үйлдвэрлэгджээ.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 15. 01 цаг 22 минут
Монгол улсад Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан сумдын Санхүүгийн албаны дарга, багийн Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Үүнд: “Жендэрт суурилсан хүчирхийлэл-2018” үндэсний судалгааны үр дүнгийн тархаалтын семинар, дадлага ажлыг зохион байгуулж, мөн суманд статистикийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, түүхт ойн үйл ажиллагааг хамт олонч эвсэг байдлаар тэмдэглэх, хамт олны дунд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор нөхөрсөг гар бөмбөг, буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Мөн сум, багийн статистикийн үйл ажиллагааг сайжруулах, анхан шатны мэдээний үнэн зөв, бодит байдлыг хангаж, олон жил үр бүтээл, идэвхи санаачилгатай ажиллаж, статистикийн салбарын үйл ажиллагаанд өөрийн бодитой хувь нэмэр оруулсан хичээл, зүтгэлийг нь үнэлж “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хөвсгөл сумын 1-р багийн Засаг дарга М.Сайнбуян, ҮСХ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр, Хөвсгөл сумын 2-р багийн Засаг дарга Ц.Батчулуу, Хатанбулаг сумын 6-р багийн Засаг дарга Ө.Мөнгөнхөлөг, Сайхандулаан сумын 2-р багийн Засаг дарга М. Батцэнгэл, 4-р багийн Засаг дарга М.Батдэлгэр, хэлтсийн "Өргөмжлөл"-өөр Айраг сумын Санхүүгийн албаны дарга Б.Цэрэн, Улаанбадрах сумын 1-р багийн Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нарыг шагнаж, урамшууллаа.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2020 оны 04-р сарын 01 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг  

9167

 
Үхрийн мах /цул/ кг 13500  
Ямааны мах кг  8000  
Элсэн чихэр кг 2000  
Цагаан будаа кг 2533  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2500  
Ноолуур бор, цагаан, кг  65000  
Боодолтой өвс /20 кг/ 0  
Бензин А-80, л 1757                                                          
Бензин А-92, л 1853  

Дизель түлш, л                  

2557  
Дэлгэрэнгүй...