“ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 14 цаг 55 минут
Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, ЗДТГазар хамтран “Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт сургалтыг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сайншанд суманд зохион байгууллаа. Сургалтын зорилго нь орон нутгийн бодлого төлөвлөлтөд статистикийн мэдээллийг ашиглах чадавхийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн албан ёсны статистикийн мэдээллийн ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэдгээрийг бодлого, төлөвлөлтөд ашиглах, улмаар нотолгоонд суурилсан хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болоход чиглэгдэв.
Дэлгэрэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн Дорноговь аймагт ажиллалаа

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 10 цаг 31 минут
УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь тэргүүтэй Эдийн засгийн байнгын хорооны төлөөлөгчид Сайншанд хотноо ажиллаж төрийн байгууллагын ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалтын үеэр аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс, Монгол банкны хэлтсүүд үйл ажиллагааны чиглэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн салбарын 2014 оны танилцуулга судалгааг гаргаж хэрэглэгчдэд тархаалаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 14. 17 цаг 03 минут
Дорноговь аймгийн 2014 оны Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга судалгаанд мал аж ахуй, газар тариалангийн салбарын 2014 оны төлөв байдлыг нэгтгэн тусгалаа. Манай улсын үндсэн хуулинд мал сүргийг үндэсний баялаг мөн гэж томъёолж, мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын талаар удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна. Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд энэхүү танилцуулга, судалгааны материал суурь мэдээлэл нь болно гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулгыг 2015 оны 3-р сарын байдлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгууллав.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 13. 14 цаг 06 минут
Статистикийн хэлтсээс 2015 оны 04-р сарын 10-ны өдрийн 11.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэвлэл, мэдээллийнхэнд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд мэргэжилтэн Х.Өлзийсүрэн, мэргэжилтэн Р.Энхбаяр нар 2015 оны 23р сарын Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2014 ОНЫ СТАТИСТИКИЙН ЭМХЭТГЭЛ ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 01. 13 цаг 50 минут
Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өмнөх онуудтай зэрэгцүүлэн харуулсан статистикийн эмхэтгэл танилцуулгыг бэлтгэн гаргаад байна. Аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын нийтлэг стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн танилцуулгын үзүүлэлтүүдийн хүрээг өргөжүүлсэн төдийгүй хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар бэлтгэн гаргасан болно.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн байдал (2015 оны 2-р сар)-аар хэвлэлийн бага хурлыг зохион байгууллав.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 15 цаг 13 минут
Статистикийн хэлтсээс 2015 оны 03-р сарын 10-ны өдрийн 15.30 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэвлэл, мэдээллийнхэнд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, мэргэжилтэн Б.Энхцэцэг нар 2015 оны 2-р сарын Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн байдал (2015 оны 1-р сар)-аар хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 15 цаг 09 минут
Статистикийн хэлтсээс 2015 оны 03-р сарын 10-ны өдрийн 15.30 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэвлэл, мэдээллийнхэнд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, мэргэжилтэн Б.Энхцэцэг нар 2015 оны 2-р сарын Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ШИНЭЧЛЭН ТООЦЛОО

Нийтэлсэн: 2015 он 01 сар 30. 18 цаг 15 минут
ҮСХ нь Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” статистикийн хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгийн дагуу 2015 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г бүс нутгаар шинэчлэн тооцлоо. Үүнд: Баруун бүс 164200 төг, Хангайн бүс 167200 төг , Төвийн бүс 164300 төг, Зүүн бүс 160800 төг, Улаанбаатар хотод 185400 төг байна. Амьжиргааны доод түвшинг өмнөх онтой харьцуулахад Баруун бүсэд 12 хувь, Хангайн бүсэд 11.8 хувь, Зүүн бүсэд 11.3 хувь, Төвийн бүсэд 9.8 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувиар нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 11-р сарын 20 ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1150

      

Хонины мах кг   6500  
Үхрийн мах /цул/ кг 11000  
Ямааны мах кг  5500  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  0  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2560  
Дэлгэрэнгүй...