МАЛ ТООЛЛОГЫН 2014 ОНЫ ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 01 сар 09. 15 цаг 34 минут
2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймгийн мал сүргийн тоо 1686.8 мянган толгойд хүрч, 2013 оныхоос 11.2 хувь буюу 170.4 мянгаар өслөө. Төрлөөр нь авч үзвэл тэмээн сүргийн тоо толгой 34.8 мянга, адуу120.8 мянга, үхэр 65.4 мянга, хонь 690.7мянга, ямаа 775.0 мянган толгойд хүрч, 2013 оныхоос тэмээ 5.9 хувь, адуу 12.9, үхэр 10.2 хувь, хонь 12.9 хувь, ямаа 9.9 хувиар өсчээ.
Дэлгэрэнгүй

Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг Дорноговь аймагт тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 25. 09 цаг 43 минут
Монгол улсад орчин үеийн тоо бүртгэл, статистик мэдээллийн мэргэжлийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг Дорноговь аймагт 2014 оны 11-р сарын 21,22-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд төрийн энэ чухал албыг үүсгэн байгуулах, хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулсан үе үеийн 80 гаруй статистикчид, зочид, төлөөлөгч оролцож өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн Эрдэнэ сумынхан Статистикийн албаны 90 жилийн ойг угтаж 2014 оны 11 сарын 14, 15-ны "Статистик 90 жил" өдөрлөгийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 19. 15 цаг 21 минут
- 2014 оны 11 дүгээр сарын 15-нд Гар бөмбөгийн бооцоотой тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 4 байгууллагын 4 баг оролцлоо
Дэлгэрэнгүй

ЭССЭ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдаас Замын-Үүд сумын “Үлэмж тэнгэр” дунд сургуулийн 10 а ангийн сурагч Б.Амарсайхан 2-р байранд шалгарсанд Статистикийн хэлтсийн ах эгч нар нь баяр хүргэж байна.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 16 цаг 25 минут
ЭССЭ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдаас Замын-Үүд сумын “Үлэмж тэнгэр” дунд сургуулийн 10 а ангийн сурагч Б.Амарсайхан 2-р байранд шалгарсанд Статистикийн хэлтсийн ах эгч нар нь баяр хүргэж байна. Энэ дашрамд Замын-Үүд сумын ЗДТГ-ын статистик хариуцсан мэргэжилтэн С.Энхтайвандаа баярлалаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж ҮСХ-ноос зарласан ЭССЭ бичлэгийн уралдаанд оролцох сонирхолтой Замын-Үүд сумын ЕБ 1,2-р сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 16 цаг 11 минут
Замын-Үүд сумын ЗДТГ-ын статистик хариуцсан мэргэжилтэн С.Энхтайван 2014 оны 10-р сарын 30,31-ны өдөр ерөнхий боловсролын 1,2-р сургуульд аймгийн статистикийн хэлтсээс ирсэн албан тоот, уралдааны удирдамжийг хүргэн өгч, уралдааны талаар мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй

Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж Өргөн суманд "Статистикийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 15 цаг 40 минут
Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж Өргөн сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв хамтран "Статистикийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн байгууллагын 90 жилийн ой угтсан өдөрлөгийг 2014 оны 10-р сарын 23-ны өдөр Алтанширээ сум зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 15 цаг 35 минут
Статистикийн байгууллагын 90 жилийн ой угтсан өдөрлөгийг 2014 оны 10-р сарын 23-ны өдөр Алтанширээ сум зохион байгууллаа. Өдөрлөгт төрийн албан хаагч, мэдээлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл зэрэг 40 орчим хүн хамрагдав.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2014 оны 10 сарын байдлаар

Нийтэлсэн: 2014 он 11 сар 13. 19 цаг 13 минут
Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2014 оны 10-р сарын дүнгээр Статистикийн хэлтсээс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Үүнд: Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн 2 телевиз, 3 хэвлэл, рөдиогийн байгууллагын ажилтнууд, аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан оролцлоо.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 08-р сарын 04-ний өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1050

      

Хонины мах кг   8333  
Үхрийн мах /цул/ кг 12000  
Ямааны мах кг  7500  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...