ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ШИНЭЧЛЭН ТООЦЛОО

Нийтэлсэн: 2015 он 01 сар 30. 18 цаг 15 минут
ҮСХ нь Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” статистикийн хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгийн дагуу 2015 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г бүс нутгаар шинэчлэн тооцлоо. Үүнд: Баруун бүс 164200 төг, Хангайн бүс 167200 төг , Төвийн бүс 164300 төг, Зүүн бүс 160800 төг, Улаанбаатар хотод 185400 төг байна. Амьжиргааны доод түвшинг өмнөх онтой харьцуулахад Баруун бүсэд 12 хувь, Хангайн бүсэд 11.8 хувь, Зүүн бүсэд 11.3 хувь, Төвийн бүсэд 9.8 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувиар нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН "МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭН" ТОДОРЛОО

Нийтэлсэн: 2015 он 01 сар 30. 11 цаг 38 минут
Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 1-р сарын 29-ний өдрийн А/10 тоот тушаалаар Монгол Улсын 3 сая дахь иргэн түүний чацуутныг тодруулан нийтэд зарлалаа. Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах журмын дагуу 3 сая дах иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдээр Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багийн иргэн эцэг Н.Намсрай, эх Л.Бадамцэцэгийн охин тодорлоо. Охин 2015 оны 1-р сарын 24-ний 06:00 цагт мэндэлсэн ба эх, хүүхдийн бие эрүүл саруул сайн байна. Дорноговь аймгийн "Монгол улсын 3 сая дахь иргэн" болсон охиндоо болон аав ээжид нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 3 сая дах иргэн мэндэлсэн баярт өдөр Дорноговь аймагт 4 хүү 3 охин мэндэлжээ.
Дэлгэрэнгүй

Ээлжит онлайн видео хурлыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 23. 16 цаг 34 минут
Монгол Улсын ГУРВАН сая дах иргэнийг тодруулахтай холбоотойгоор цаашид хийх ажлын талаар ҮСХ, ЭМСЯ-аас онлайн видео хурлыг 2014 оны 1-р сарын 24-ний өдрийн 14.00 цагт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

3,0 сая дах иргэнийг тодруулах үйл ажиллагааны тухай мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 23. 16 цаг 33 минут
Монгол Улсын ГУРВАН сая дах иргэнийг тодруулах үйл ажиллагаатай холбоотой Статистикийн хэлтэст хийгдэж байгаа ажлын талаар орон нутгийн МNТ, DSB телевизүүдэд Статистикийн хэлтсийн дарга мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

Статистикийн мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 23. 16 цаг 28 минут
Аймгийн төвийн агентлаг, төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарын 2015 оны 1-р сарын зөвлөлгөөнд “Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2014 оны урьдчилсан дүн” сэдвээр Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхтуяа танилцуулга, мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2014 оны урьдчилсан дүн

Нийтэлсэн: 2015 он 01 сар 14. 21 цаг 45 минут
2014 оны эцэст 63.5 мянган байнгын оршин суугчтай болж 2013 оны жилийн эцсийн суурин хүн амын мэдээнээс 1.6 хувиар буюу 1008 хүнээр нэмэгдэв. Оны эцэст 19185 өрхтэй болсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 3.4 хувиар буюу 631 өрхөөр нэмэгдэж нэг өрхөд ногдох хүний тоо 3.3 байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэд 1452 байгаа нь өмнөх оны жилийн эцсийнхээс 14.8 хувиар өссөн байна. 2014/2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 22 сургуульд 11325, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 737, АШУҮИС-д 914 бүгд 12976 оюутан, сурагч суралцаж байна. Энэ нь өмнөх оноос 0.8 хувиар буюу 108-аар илүү байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮН АМ 1008 ХҮНЭЭР НЭМЭГДЭВ

Нийтэлсэн: 2015 он 01 сар 10. 11 цаг 06 минут
Дорноговь аймгийн хүн амын тоо 2014 оны эцэст 63.4 мянган байнгын оршин суугчтай болж 2013 оны жилийн эцсийн суурин хүн амын тооноос 1.6 хувиар буюу 1008 хүнээр нэмэгдэв. 2014 онд Дорноговь аймагт 878 хүү, 795 охин нийт 1673 шинэ хүн мэндэлж, 387 хүн нас барж хүн амын цэвэр өсөлт 1286 болжээ. Өмнөх онтой харьцуулбал төрсөн хүүхдийн тоо 91-ээр, нас барсан хүний тоо 13-аар нэмэгдсэн байна. Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Сайхандулаан, Сайншанд, Замын-Үүд сумын хүн амын тоо өмнөх оноос 0.1-3.5 хувиар өсч бусад 8 сумдынх 0.1-1.8 хувиар буурав.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН 2014 ОНЫ ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2015 он 01 сар 09. 15 цаг 34 минут
2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймгийн мал сүргийн тоо 1686.8 мянган толгойд хүрч, 2013 оныхоос 11.2 хувь буюу 170.4 мянгаар өслөө. Төрлөөр нь авч үзвэл тэмээн сүргийн тоо толгой 34.8 мянга, адуу120.8 мянга, үхэр 65.4 мянга, хонь 690.7мянга, ямаа 775.0 мянган толгойд хүрч, 2013 оныхоос тэмээ 5.9 хувь, адуу 12.9, үхэр 10.2 хувь, хонь 12.9 хувь, ямаа 9.9 хувиар өсчээ.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 07-р сарын 17-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1083

      

Хонины мах кг   8667  
Үхрийн мах /цул/ кг 13000  
Ямааны мах кг  7667  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        1500  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1810                                                          
Бензин А-92, л 1910  

Дизель түлш, л                  

2460  
Дэлгэрэнгүй...