ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ 2014 ОНД

Нийтэлсэн: 2015 он 06 сар 19. 18 цаг 13 минут
Дорноговь аймгийн ажил эрхлэлтийн 2014 оны судалгааг боловсруулан гаргалаа. Хөдөлмөр эрхлэлт нь улс орны эдийн засгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эдийн засгийн өсөлт болон хөгжлийн хандлагаас хамаарч байдаг онцлог салбар юм. Хөдөлмөрийн зах зээлийг үр ашигтай ашиглаж хөгжүүлэх нь хөгжлийн бодлогын төлөвлөлтөнд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. Энэ судалгааны гол зорилго нь Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН СУДАЛГАА-2014 ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 10. 17 цаг 29 минут
Аж ахуйн нэгж байгууллагын тоо, аж үйлдвэр, барилга, зам тээвэр, холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүдээр танилцуулгыг боловсруулж хэрэглэгчиддээ хүргүүлж байна
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ (2015 ОНЫ 4-Р САР)-ААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 13. 08 цаг 39 минут
Статистикийн хэлтсээс 2015 оны 05-р сарын 11-ны өдрийн 11.30 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хэвлэл, мэдээллийнхэнд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлын үеэр ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, мэргэжилтэн Б.Энхцэцэг нар 2015 оны 4-р сарын Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгөв.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЛЭЭ.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 07. 09 цаг 22 минут
Өнгөрсөн сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1-р багийн малчин Лувсанжамцын Отгонбаярын хүрэн ингэнээс ихэр ботго гарсан бөгөөд эсэн мэнд бойжиж байна. Ихэр ботго гарах нь их ховор үзэгдэл бөгөөд Монголчууд тэр жилийн өнгө сайхан гарч байна хэмээн эртнээс билэгшээдэг юм.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮН АМ ЗҮЙН СЭДЭВЧИЛСЭН СУДАЛГАА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 01. 14 цаг 54 минут
Хүн ам зүйн үндсэн үзүүлэлт болох хүн амын тоо, түүний өсөлт, хүн амын нас хүйсийн бүтэц, хүн амын суурьшилт, нягтшил, хүн амын ердийн хөдөлгөөн, шилжилт хөдөлгөөн, өрх, хүн амын нийгмийн үзүүлэлтүүд гэсэн 7 бүлгийн, 34 хүснэгт, 13 зураг бүхий танилцуулгыг боловсруулж, хэрэглэгчиддээ хүргүүлж байна.
Дэлгэрэнгүй

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР

Нийтэлсэн: 2015 он 04 сар 23. 15 цаг 33 минут
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг зохиолч, хэвлэн нийтлэлчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүст ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон зарласан билээ. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас үнэт ховор ном, зохиолын дээжээс болон шинэ номын үзэсгэлэн гаргалаа.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 16. 14 цаг 02 минут
Статистикийн хэлтэс өнөөдөр буюу 2015 оны 4-р сарын 16-ны өдөр "Инфографикийг photoshop програмаар бэлтгэх, хэвлэлийн эх бэлтгэх, загвар дизайн гаргах" сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Сургагч багшаар хэлтсийн мэргэжилтэн Р.Энхбаяр ажиллав. Сургалтанд Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, судлаач нар хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

"ӨВРИЙН ДЭВТЭР" хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 16. 08 цаг 36 минут
Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн 2013-2014 оны үзүүлэлтүүдийг багтаасан "ӨВРИЙН ДЭВТЭР" хэвлэгдэн гарлаа. Хэрэглэгч та сайтын нүүр хуудсанд байрлах өврийн дэвтэр гэсэн зураг дээр дарж татаж авна уу.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

  
/ 2019 оны 06-р сарын 12-ны өдрийн байдлаар/
Алтан тариа  /1-р гурил/ кг 1075

      

Хонины мах кг   8833  
Үхрийн мах /цул/ кг 12750  
Ямааны мах кг  7833  
Элсэн чихэр кг 1900  
Цагаан будаа кг 2267  
Малын шингэн сүү, /үхэр/ л        2000  
Ноолуур бор, цагаан, кг  70000  
Боодолтой өвс /20 кг/ 6480  
Бензин А-80, л 1873                                                          
Бензин А-92, л 1980  

Дизель түлш, л                  

2450  
Дэлгэрэнгүй...