Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж Өргөн суманд "Статистикийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 15 цаг 40 минут
Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж Өргөн сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв хамтран "Статистикийн өдөрлөг"-ийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Статистикийн байгууллагын 90 жилийн ой угтсан өдөрлөгийг 2014 оны 10-р сарын 23-ны өдөр Алтанширээ сум зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 15 цаг 35 минут
Статистикийн байгууллагын 90 жилийн ой угтсан өдөрлөгийг 2014 оны 10-р сарын 23-ны өдөр Алтанширээ сум зохион байгууллаа. Өдөрлөгт төрийн албан хаагч, мэдээлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл зэрэг 40 орчим хүн хамрагдав.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2014 оны 10 сарын байдлаар

Нийтэлсэн: 2014 он 11 сар 13. 19 цаг 13 минут
Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2014 оны 10-р сарын дүнгээр Статистикийн хэлтсээс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Үүнд: Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн 2 телевиз, 3 хэвлэл, рөдиогийн байгууллагын ажилтнууд, аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан оролцлоо.
Дэлгэрэнгүй

Сайншанд сумын ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Статистик хөгжилд хөтлөгч хүч" сэдэвт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 05. 11 цаг 10 минут
Статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, түүнийг ашиглах боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор ахлах мэргэжилтэн Б. Цэрэндорж, мэргэжилтэн Х.Өлзийсүрэн, Р.Энхбаяр, Б. Энхцэцэг нар ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулан 2014 оны 10-р сарын 31-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд Сайншанд сумын 1,2 дугаар сургуулийн 12 а,б ангийн 3 бүлгийн 79 хүүхэд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн Айраг суманд статистикийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж "Статистикийн нэг өдөр" сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 05. 10 цаг 38 минут
Статистикийн тухай хууль, үйл ажиллагааг сурталчлах, статистикийн мэдээллийг ашиглах мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан “Статистикийн нэг өдөр“ өдөрлөгийн үйл ажиллагаанд сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга болон албан байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг урилгаар оролцуулав.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсийн үйл ажиллагааг сумдад сурталчилах ажлыг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2014 он 10 сар 31. 12 цаг 14 минут
Монгол Улсад Статистикийн албан үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд болон Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, олон нийтэд статистикийн мэдээллийг ашиглах, танин мэдүүлэх, статистикийн боловсрол, мэдлэгийг олгох ажлыг зохион байгуулж байна. Статистикийн тухай ойлголт тодорхойлолт, статистикийн мэдээллийн хэрэглээ, мэдээлэгчийн эрх, үүргийн тухай болон 2014 оны эхний 9 сарын Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал зэрэг сэдвээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулав.
Дэлгэрэнгүй

“Бидний амьдрал статистикийн толинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

Нийтэлсэн: 2014 он 10 сар 31. 11 цаг 52 минут
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооноос олон нийтэд статистикийн мэдээллийг ашиглах, танин мэдүүлэх, статистикийн боловсрол, мэдлэгийг дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бидний амьдрал статистикийн толинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд сумдад ажиллаж заавар зөвлөмж өгч ажиллалаа

Нийтэлсэн: 2014 он 10 сар 28. 10 цаг 06 минут
Анхан шатны бүртгэлийг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан (ХАӨМС)-г 2014 оны 11 дүгээр сард албан ёсоор ашиглалтанд оруулахтай холбоотойгоор бэлтгэл ажлын хүрээнд Алтанширээ, Мандах, Хатанбулаг, Замын-Үүд сумдад ажиллав. Энэ ажлын хүрээнд ХАӨМС-ийн программын сургалтыг дахин зохион байгуулж, хүн ам, өрхийн мэдээллийн санг сайжруулахтай холбоотой гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг тодруулж, заавар зөвлөгөөг өгч ажиллав.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

 7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 12-р сарын 12 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1083
  Хонины мах, кг

5833

  Үхрийн мах, кг 9333
  Ямааны ястай мах,  5000
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1947
  Бензин, А-92 1950
  Дизелийн түлш 2473

.....................................................Дэлгэрэнгүй.