E-VIEWS, SPSS ПРОГРАМД ХИЙСЭН СУДАЛГААНЫ АЖИЛ.

Нийтэлсэн: 2018 он 08 сар 06. 07 цаг 33 минут
Судалгаа шинжилгээний ажилд Дорноговь аймгийн 2000-2017 оны хүн амын тоо, төрөлт, шилжин ирсэн хүн амын тооны мэдээллийг хамруулав.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2018 он 07 сар 17. 03 цаг 50 минут
Оны эхний 06 сарын байдлаар төллөвөл зохих эх малын 71.4 хувь буюу 604.0 мянган толгой мал төллөж, төл бойжилт 97.5 хувьтай байна. Өмнөх оны мөн үеийнхээс төллөсөн хээлтэгч 33.9(5.9%) мянган толгойгоор, төл бойжилт 20.7(3.6%) мянган толгойгоор илүү юм.2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 171560.9 сая төгрөгийн шинэ барилга, өргөтгөл, шинэчлэлт, их засварын ажил хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.8 дахин нэмэгдсэн байна. Барилгын нийт хөрөнгө оруулалтын 26.0 хувийг улсын төсвийн, 0.9 хувийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, үлдэх хувийг хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээр санхүүжүүлжээ.
Дэлгэрэнгүй

АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН СЭДЭВЧИЛСЭН СУДАЛГАА ГАРЛАА

Нийтэлсэн: 2018 он 07 сар 17. 03 цаг 46 минут
Манай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд шинэ орон сууцны барилгууд нэмэгдэж байгаатай холбогдуулан жил ирэх тутамд орон сууцанд амьдардаг өрхийн тоо нэмэгдэж байна. Аймгийн нийт өрхийн 9578 (46.8) хувь нь гэрт, 4994 (24.4) хувь нь орон сууцанд, 4843 (23.6) хувь нь сууцны тусдаа байшинд, 211(1.1) хувь нь бие даасан тохилог сууцанд, 845 (4.1) хувь нь бусад сууцанд амьдарч байна.
Дэлгэрэнгүй

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 04. 02 цаг 54 минут
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Статистикийн хэлтэс хамтран “Хөгжлийн төлөө хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 06 сарын 14-16-ний өдрүүдэд урд бүсийн сумдын багийн Засаг дарга нарт, 06 сарын 28-30-ний өдрүүдэд хойд бүсийн сумдын багийн Засаг дарга нарын бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа. “Статистикийн мэдээ тайланг гаргахад багийн Засаг дарга нарын гүйцэтгэх үүрэг”, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Хөдөө аж ахуй мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, цаашид анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн, мэргэжилтэн А.Амарзаяа, Г.Баярболд нар хичээл заасан юм. Тус сургалтын үеэр 1212.mn нэгдсэн мэдээллийн сан, 2017 оны жилийн эцсийн бюллетень танилцуулга болон 2018 оны 05 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлаар инфографик мэдээллийг оролцогчдод хүргэсэн бөгөөд “Статистикийн өврийн дэвтэр-2017”, “Статситикийн ойлголт, тодорхойлолт”, 2018 оны 05 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулгыг инфографикаар, хэлтсийн нэрийн хуудас зэргийг хэвлэн тархаасан.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 05-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2018 он 06 сар 13. 07 цаг 17 минут
Хөдөлмөрийн хэлтэст ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 05 сарын эцэст 860 болсны 833 (96.8%) нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 27 (3.2%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеийнхээс 790 (52.1 %) хүнээр буурч, өмнөх сараас 119(16.1%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 408 (47.4%) нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 445 (51.7%) нь Сайншанд суманд, 138 (16.1%) нь Замын-Үүд суманд байна.
Дэлгэрэнгүй

Хагас жилийн малын түүвэр судалгааны явцад хяналт хийж, сумын тооллогын комисст холбогдох заавар зөвлөмж өгөв.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 07. 02 цаг 13 минут
МУ-ын “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн в, л дэх заалтын дагуу 2018 оны хагас жилийн малын түүвэр судалгаа 06 сарын 04-нөөс 11-ний өдрүүдэд улсын хэмжээнд явагдаж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/366 дугаар захирамжаар баталсан “Сумдад ажиллах шалган туслах багийн удирдамж”- ын хүрээнд сумдад ажиллав.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 06. 03 цаг 58 минут
Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 03-ны өдрийн А/366 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Сумдад ажиллах шалган туслах багийн удирдамж”- ын хүрээнд 05 сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд Статистикийн хэлтсийн дарга, статистикийн улсын байцаагч Х.Өлзийсүрэн, ахлах мэргэжилтэн, статистикийн улсын байцаагч Б.Цэрэндорж нар Мандах, Сайхандулаан Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд ажиллав. Монгол Улсын “Статистикийн тухай” болон “Зөрчлийн тухай” хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, статистикийн мэдээ, тайлангийн үзүүлэлтийг зөв ойлгох, маягтыг зааврын дагуу бүрэн нөхөх, алдаа гарсан тохиолдолд хэрхэн залруулга хийх чиглэлээр анхан шатны нэгжид статистикийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа Төрийн сангийн албаны дарга нар, багийн Засаг дарга нар болон холбогдох бусад мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт, зөвлөмж өгөх чиглэлийг баримталж ажиллалаа. Аймгийн Засаг даргын тамгын газрын шалган туслах ажлын хэсэгтэй энэ удаагийн хяналт, үнэлгээний ажлыг хамтран хийсэн нь онцлог байв.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 23. 16 цаг 18 минут
Ажлын байран дээрхи сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэжилтэн Г.Баярболд “Төрийн албаны тухай хууль/ Шинэчилсэн найруулга /” сэдэвт сургалтыг 2018 оны 05 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд хэлтсийн ажилтан албан хаагчид бүрэн хамрагдав.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

 7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 9-р сарын 19 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1067
  Хонины мах, кг

6100

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах,  5000
  Элсэн чихэр, кг 1933
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1797
  Бензин, А-92 1898
  Дизелийн түлш 2242

.....................................................Дэлгэрэнгүй.