Дорноговь аймгийн 2014 оны 5 сарын нийгэм, эдийн засгийн байдал

Нийтэлсэн: 2014 он 03 сар 07. 12 цаг 02 минут
1. Хүн ам Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2014 оны эхний 5 сард 626 хүүхэд шинээр мэндэлж, 171 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 455 болж 2013 оны мөн үеийнхээс 3.2 хувиар буюу 15-аар буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 10.0, нас баралт 2.7 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.3 пунктээр буурч, нас баралт 0.2 пунктээр өссөн байна. 2. Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэд 2014 оны эхний 5 сард 1078 байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар, 2013 оны жилийн эцсийн дүнгээс 14.8 хувиар тус тус бóóðñàí байна. Бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн 62,4 хувийг эмэгтэйчүүд, 32.4 хувийг бүрэн дунд, 21,0 хувийг бүрэн бус дунд, 29,0 хувийг дипломын болон бакалаврын дээд боловсролтой иргэд эзэлж байна. Хөдөлмөрийн хэлтэст 227 ажлын байрны захиалга иржээ.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2014 он 03 сар 04. 18 цаг 35 минут
Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2013 оны жилийн эцэс, 2014 оны 1-р сарын дүнгээр Статистикийн хэлтсээс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Үүнд: Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн 2 телевиз, 3 хэвлэл, рөдиогийн байгууллагын ажилтнууд, аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан оролцлоо.
Дэлгэрэнгүй

ЕБС-ИЙН СУРАГЧДАД СТАТИСТИКИЙН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 10 минут
Монгол Улсад статистикийн албан үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойн өдрийг хэрэглэгчдэд хандсан бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 09 минут
Статистикийн хэлтэс нь Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд болон багийн албаны бүртгэл мэдээллийн ажилтан, нийгмийн ажилтнуудад "Албан ёсны статистикийн мэдээ, тайланг гаргах тухай" сэдэвт сургалтыг 2013 оны 09-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

БАГИЙН ДАРГА НАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 06 минут
Дорноговь аймгийн багын засаг дарга нар, өрх хүн амын бүртгэл, мэдээлэл хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг...
Дэлгэрэнгүй

АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 05 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөөний дагуу "Статистикийн үзүүлэлтийн ойлголт тодорхойлолт"...
Дэлгэрэнгүй

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 04 минут
Үндэсний Статистикийн хороо нь Хүүхэд хөгжил судалгаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа...
Дэлгэрэнгүй

ИХЭР БОТГО ТӨЛЛӨЖЭЭ.

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 03 минут
Аймгийн хэмжээнд мал төллөлт 20 орчим хувьтай байгаа бөгөөд энэ жил бод мал ихэрлэж буйг холбогдох албаныхан онцолж байгаа юм. Гуравдугаар сарын 15-нд Мандах сумын Алхантээг багийн малчин Т.Мягмар гэдэг айлын хар ингэнээс ихэр ботго гарч эсэн мэнд бойжиж байна. Мөн 3 сарын 15-даар тус сумын Өехий багийн малчин З.Мөнхбатын хотонд хар тарлан үнээнээс ихэр тугал төллөсөн билээ. Тийнхүү энэ мэдээг дуулсан сонссон, ижилхэн ихрүүдийг үзсэн харсан бүхэн олзуурхахын учир нь монгол зон олон маань өвөг дээдэс өнө эртнээс ихэд билэгшээн дээдэлж ирсэн ажээ.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

  7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 7-р сарын 18 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1067
  Хонины мах, кг

6933

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах,   5933
  Элсэн чихэр, кг 1867
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1728
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2195

.....................................................Дэлгэрэнгүй.