ДОРНОГОВЬ АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЛЭЭ.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 07. 09 цаг 22 минут
Өнгөрсөн сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1-р багийн малчин Лувсанжамцын Отгонбаярын хүрэн ингэнээс ихэр ботго гарсан бөгөөд эсэн мэнд бойжиж байна. Ихэр ботго гарах нь их ховор үзэгдэл бөгөөд Монголчууд тэр жилийн өнгө сайхан гарч байна хэмээн эртнээс билэгшээдэг юм.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮН АМ ЗҮЙН СЭДЭВЧИЛСЭН СУДАЛГАА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 05 сар 01. 14 цаг 54 минут
Хүн ам зүйн үндсэн үзүүлэлт болох хүн амын тоо, түүний өсөлт, хүн амын нас хүйсийн бүтэц, хүн амын суурьшилт, нягтшил, хүн амын ердийн хөдөлгөөн, шилжилт хөдөлгөөн, өрх, хүн амын нийгмийн үзүүлэлтүүд гэсэн 7 бүлгийн, 34 хүснэгт, 13 зураг бүхий танилцуулгыг боловсруулж, хэрэглэгчиддээ хүргүүлж байна.
Дэлгэрэнгүй

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР

Нийтэлсэн: 2015 он 04 сар 23. 15 цаг 33 минут
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг зохиолч, хэвлэн нийтлэлчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүст ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон зарласан билээ. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан аймгийн төв номын сангаас үнэт ховор ном, зохиолын дээжээс болон шинэ номын үзэсгэлэн гаргалаа.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 16. 14 цаг 02 минут
Статистикийн хэлтэс өнөөдөр буюу 2015 оны 4-р сарын 16-ны өдөр "Инфографикийг photoshop програмаар бэлтгэх, хэвлэлийн эх бэлтгэх, загвар дизайн гаргах" сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Сургагч багшаар хэлтсийн мэргэжилтэн Р.Энхбаяр ажиллав. Сургалтанд Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, судлаач нар хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

"ӨВРИЙН ДЭВТЭР" хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 16. 08 цаг 36 минут
Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн 2013-2014 оны үзүүлэлтүүдийг багтаасан "ӨВРИЙН ДЭВТЭР" хэвлэгдэн гарлаа. Хэрэглэгч та сайтын нүүр хуудсанд байрлах өврийн дэвтэр гэсэн зураг дээр дарж татаж авна уу.
Дэлгэрэнгүй

“ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 14 цаг 55 минут
Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, ЗДТГазар хамтран “Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт сургалтыг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сайншанд суманд зохион байгууллаа. Сургалтын зорилго нь орон нутгийн бодлого төлөвлөлтөд статистикийн мэдээллийг ашиглах чадавхийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн албан ёсны статистикийн мэдээллийн ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэдгээрийг бодлого, төлөвлөлтөд ашиглах, улмаар нотолгоонд суурилсан хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болоход чиглэгдэв.
Дэлгэрэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн Дорноговь аймагт ажиллалаа

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 10 цаг 31 минут
УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь тэргүүтэй Эдийн засгийн байнгын хорооны төлөөлөгчид Сайншанд хотноо ажиллаж төрийн байгууллагын ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалтын үеэр аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс, Монгол банкны хэлтсүүд үйл ажиллагааны чиглэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн салбарын 2014 оны танилцуулга судалгааг гаргаж хэрэглэгчдэд тархаалаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 14. 17 цаг 03 минут
Дорноговь аймгийн 2014 оны Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга судалгаанд мал аж ахуй, газар тариалангийн салбарын 2014 оны төлөв байдлыг нэгтгэн тусгалаа. Манай улсын үндсэн хуулинд мал сүргийг үндэсний баялаг мөн гэж томъёолж, мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын талаар удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна. Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд энэхүү танилцуулга, судалгааны материал суурь мэдээлэл нь болно гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

 7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 12-р сарын 12 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1083
  Хонины мах, кг

5833

  Үхрийн мах, кг 9333
  Ямааны ястай мах,  5000
  Элсэн чихэр, кг 1900
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1947
  Бензин, А-92 1950
  Дизелийн түлш 2473

.....................................................Дэлгэрэнгүй.