МАЛ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 03. 17 цаг 16 минут
2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1752.9 мянган толгой мал тооллогдсоны 37.7 мянга нь тэмээ, 118.7 мянга нь адуу, 63.0 мянга нь үхэр, 758.4 мянга нь хонь, 775.2 мянга нь ямаа байна. Нийт малын тоо өмнөх оноос 2.7 хувь буюу 48.3 мянган толгойгоор буурчээ. Сүргийн төрлөөр авч үзвэл тэмээ 4.5 хувь, хонь 0.9 хувиар өсч, ямаа 4.6 хувиар, адуу, үхэр 9.8 хувиар буурсан байна. Хамгийн олон малыг Хатанбулаг, Дэлгэрэх, Даланжаргалан сумд тоолууллаа. Таван төрлөөр авч үзвэл хамгийн олон тэмээтэй Хатанбулаг сум, олон адуутай Дэлгэрэх сум, олон үхэртэй Хатанбулаг сум, олон хоньтой Дэлгэрэх сум, олон ямаатай Хатанбулаг сум байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАЛААР ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.(2016 оны 11-р сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 12 сар 14. 11 цаг 24 минут
Статистикийн хэлтсээс 2016 оны 12-р сарын 14-ний 11 цаг 00 минутанд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар орон нутгийн телевизэд мэдээлэл хийлээ. Дорноговь аймгийн нийгэм эдийн засгийн байдлыг 2016 оны эхний 11 сарын дүнгээр бэлтгэж, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхцэцэг. танилцуулав.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн өрх, хүн амын бүртгэл, хөдөө аж ахуйн тооллого эхэллээ.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 08. 09 цаг 41 минут
Жилийн эцсийн өрх, хүн амын бүртгэл, хөдөө аж ахуйн тооллого 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд орон даяар явагдаж байна.
Дэлгэрэнгүй

АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ, НЯГТЛАН БОДОГЧ НАРТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ.(2016 оны 12 сарын 06)

Нийтэлсэн: 2016 он 12 сар 06. 17 цаг 45 минут
Дорноговь аймгийн Статистикийн хэлтэс хэрэглэгч, мэдээлэгчдэдээ зориулан мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааг шат дараатайгаар хүргэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд статистикийн анхдагч мэдээллийг гаргадаг аймгийн төвийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй аж ахуй нэгж байгууллагын санхүү бүртгэлийн ажилтнуудад зориулсан сургалтыг 2016 оны 12-р сарын 06- ны өдөр хийв.
Дэлгэрэнгүй

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. (2016 оны 11-р сарын 28)

Нийтэлсэн: 2016 он 11 сар 29. 13 цаг 42 минут
Оюутан сурагчдын статистикийн боловсрол мэдлэг чадварыг дээшлүүлэх мөн статистикийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор хэлсийн мэргэжилтэн Р.Энхбаяр, А.Амарзаяа нар Анагаахийн шинжлэх ухааны их сургуулийн 6-р дамжааны 70 гаруй оюутнуудад сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СТАТИСТИКИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.(2016 оны 11-р сарын 16)

Нийтэлсэн: 2016 он 11 сар 16. 15 цаг 53 минут
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын статистикийн боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сатистикийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн 1-р сургуулийн 12-р ангийн 3 бүлгийн нийт 80 гаруй сурагчдад хичээл заалаа. Сурагчдад зориулсан хичээлийг статистикийн тухай ерөнхий ойлголт, статистикийн байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээллийг хаанаас авч хэрхэн ашиглах, улс аймгийн зарим статистик мэдээлэл зэрэг агуулгын хүрээнд хийлээ.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ (2016 оны 10 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 11 сар 11. 16 цаг 54 минут
Хэвлэл мэдээллийн бага хурлыг мэдээлэл сурталчилгааны графикийн дагуу 11 дугаар сарын 11-ны өдөр статистикийн хэлтсийн өрөөнд Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 10 дугаар сарын байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хэлтсийн мэргэжилтэн А.Амарзаяа, хэлтсийн судлаач Ганцэцэг нар бэлтгэсэн персантациар мэдээлэл хийж, орон нутгийн “DSB” телевизтэй хамтран зохион байгуулж аймгийн нийт иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

“Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ын үр дүнгийн танилцуулах арга хэмжээ Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 11. 14 цаг 25 минут
“Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ын үр дүнг танилцуулах арга хэмжээг Төрийн ордонд 2016.11.10-ны өдөр зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, Үндэсний статистикын хорооны дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн ам сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар нээж үг хэллээ. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн салбар нэгжийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид нийлсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Дорноговь аймгийн статистикийн хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн, ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж нар оролцож байна.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
    АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО
 

 

 7 хоногийн үнийн мэдээ /2019 оны 01-р сарын 16 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1075
  Хонины мах, кг

6667

  Үхрийн мах, кг 9667
  Ямааны ястай мах,  5667
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2267
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1783
  Бензин, А-92 1833
  Дизелийн түлш 2407

.....................................................Дэлгэрэнгүй.