АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХИ СУРГАЛТЫГ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2016 он 11 сар 03. 11 цаг 18 минут
2016 оны 11-р сарын 02-ны өдөр "Инфографикийг photoshop програмаар бэлтгэх, хэвлэлийн эх бэлтгэх, загвар дизайн гаргах" сэдэвт ажлын байрны сургалтыг хэлтсийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Р.Энхбаяр зохион байгуулав.
Дэлгэрэнгүй

инфографик 9-р сарын байдлаар

Нийтэлсэн: 2016 он 10 сар 25. 14 цаг 54 минут
Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2016 оны эхний 9 сард 996 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.4 хувиар 2015 оны жилийн эцсийн дүнгээс 18.8 хувиар тус тус буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 519 буюу 52,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 7,7 пунктээр буурчээ.
Дэлгэрэнгүй

2016 ОНЫ 10 САРЫН 20-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН СУДАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2016 он 10 сар 25. 11 цаг 13 минут
Айраг сумын Алтат, Цагаан дэл, Хонгор, Бужгар нутгийн орчмоор гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдэд судалгааны зорилго ач холбогдлыг танилцуулан, байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, тэдний өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар судлан ярилцлаа. Өнөөдрийн байдлаар 41 иргэн судалгаанд хамрагдаад байна.
Дэлгэрэнгүй

“БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН СУДАЛГАА-2016”-Д АЖИЛЛАХ СУДЛААЧИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 17. 14 цаг 57 минут
ҮСХ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан Улсын хэмжээнд явагдаж байгаа "Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа-2016" орон нутаг дахь судлаачдын сургалт 2016 оны 10-р сарын 13 ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд Айраг сумын ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Т.Бямбацогт хамрагдлаа. Тус судалгаанд Айраг, Даланжаргалан суманд гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд хамрагдах юм.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 8 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 09 сар 09. 16 цаг 22 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 8 сард 973 хүүхэд шинээр мэндэлж, 243 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 730 болж 2015 оны мөн үеийнхээс 15,0 хувиар буюу 129-өөр буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 15.3, нас баралт 3.8 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1.2 пунктээр буурч, нас баралт 0.7 пунктээр өссөн байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2016 оны эхний 8 сард 1055 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 15.2 хувиар өсч, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 14.0 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 561 буюу 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.4 пунктээр буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 29.8 хувь нь бүрэн дунд, 23.9 хувь нь дээд, 11.7 хувь нь тусгай дунд, 10.0 хувь нь техникийн болон мэргэжлийн, 7.5 хувь нь бүрэн бус дунд, 2.7 хувь нь бага боловсролтой байгаа бол 0.5 хувь нь магистр /докторын зэрэгтэй, 0.9 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна. 2016 оны эхний 8 сард нийгмийн даатгалын санд 16139.8 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өсчээ. Тэтгэврийн даатгалын сангаас 17077.9 сая.төг, тэтгэмжийн даатгалын сангаас 1423.3 сая.төг, эрүүл мэндийн даатгалын сангаас 3468.9 сая.төг, ҮОМШӨ-ний даатгалын сангаас 998.6 сая. төг, ажилгүйдлийн даатгалын сангаас 445.3 сая.төг, нийт 23414 сая.төгрөгийг зарцуулжээ.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 6 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 07 сар 08. 15 цаг 17 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 6 сард 738 хүүхэд шинээр мэндэлж, 179 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 559 болж 2015 оны мөн үеийнхээс 14,1 хувиар буюу 92-оор буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 11,6 нас баралт 2.8 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.8 пунктээр буурч, нас баралт 0.5 пунктээр нэмэгдсэн байна. Он гарсаар эхийн эндэгдэл гараагүй бөгөөд амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 14,9 байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.3 пунктээр нэмэгдсэн байна. 1.2 Бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2016 оны эхний 6 сард 1018 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 29.8 хувиар, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 17.0 хувиар тус тус буурсан байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ ( 2016 оны 5 дугаар сарын байдлаар)

Нийтэлсэн: 2016 он 06 сар 15. 08 цаг 45 минут
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 5 сард 612 хүүхэд шинээр мэндэлж, 144 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 468 болж 2015 оны мөн үеийнхээс 10.5 хувь буюу 55-аар буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 9,6 байгаа нь өмнөх оны мөн үеэс 0,5 пунктээр буурч, нас баралт 2,6 байгаа нь өмнөх оны мөн үеэс 0,4 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэд 2016 оны эхний 5 сард 1058 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 26.2 хувиар, 2015 оны жилийн эцсийн дүнгээс 13.8 хувиар тус тус буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 557 буюу 52,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4.0 пунктээр буурчээ. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн боловсролын түвшинг харахад 34.6 хувь нь бүрэн дунд, 23.9 хувь нь дээд, 13.4 хувь нь бүрэн бус дунд, 12,2 хувь нь тусгай дунд 11.9 хувь нь техник болон мэргэжлийн, 2.0 хувь нь бага, 0,7 хувь нь магистр /докторын, 0.6 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна. Ажил хайгч 120 иргэн ажилд зуучлагдан орсоны 50,0 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн дүнгээр 145 шинэ ажлын байр бий болжээ. 2016 оны эхний 5 сард нийгмийн даатгалын санд 10198,7 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 20,8 хувиар өссөн байна. Оны эхний 5 сард нийгмийн халамжийн сангаас 14817 иргэнд 2599,4 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж олгожээ.
Дэлгэрэнгүй

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2016 он 04 сар 15. 12 цаг 29 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу уг тоологыг Засгийн газрын 2016 оны 3-р сарын 21-ний 163 дугаар тогтоолын дагуу 2016 оны 4-р сарын 1-нээс орон даяар зохион байгуулан явуулж байна. Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын тоог бодитой тодорхойлж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний байршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тогтоох үндсэн дээр тус улсын эдийн засгийн чиг хандлагыг тогтооход ААНБ-ын тооллого ач холбогдолтой.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

  7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 7-р сарын 18 ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1067
  Хонины мах, кг

6933

  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах,   5933
  Элсэн чихэр, кг 1867
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 80000
  Бензин, А-80 1728
  Бензин, А-92 1855
  Дизелийн түлш 2195

.....................................................Дэлгэрэнгүй.