ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2018 ОНЫ 1-Р УЛИРЛЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ, ИНФОГРАФИКААР

Нийтэлсэн: 2018 он 04 сар 18. 16 цаг 39 минут
.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ САЙЖРУУЛАХ САРЫН АЯН ЗАРЛАЛАА.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 17. 14 цаг 07 минут
Үндэсний статистикийн хорооноос мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийг ашиглан мэдээллийн хурд, хэрэгцээ, шаардлагыг хангасан онлайн хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн санг 2014 оноос эхлэн бүрдүүлэн явуулж байгаа билээ. Тус сангаас хүн амын боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, гэрлэлтийн байдал, халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй эсэх, цэргийн алба хаасан эсэх, сургууль, цэцэрлэгт суралцаж буй хүүхэд, түүний хамрагдалт болон өрхийн сууцны хангамж, нөхцөл зэрэг хүн ам зүйн хөгжлийн олон талт чухал мэдээллийг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой юм.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2018 он 04 сар 16. 11 цаг 21 минут
Статистикийн хэлтсээс орон нутгийн телевизтэй хамтран аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулгыг иргэдэд хүргэх ажлыг сар бүр зохион байгуулж байна. 2018 оны 03-р сарын мэдээллийг Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, мэргэжилтэн Г.Баярболд нар хүргэлээ.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 03-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА

Нийтэлсэн: 2018 он 04 сар 13. 17 цаг 19 минут
Оны эхний 03 сарын байдлаар төллөвөл зохих эх малын 21.3 хувь буюу 180.0 мянган толгой мал төллөж, төл бойжилт 99.9 хувьтай байна. Өмнөх оны мөн үеийнхээс төллөсөн хээлтэгч 81.3(82.3%) мянган толгойгоор, төл бойжилт 81.8(82.9%) мянган толгойгоор илүү юм Эхний 3-н сарын байдлаар 1304 том мал хорогдож өмнө оны мөн үеэс хорогдол 71.6 хувиар нэмэгдсэн байна. Хорогдол нэмэгдэхэд малын гоц халдварт өвчин буюу шүлхий өвчнөөр 900 мал хорогдсон нь голлон нөлөөлжээ. Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сумдад шүлхий өвчин 2018 оны 02-р сараас эхлэн гарсан бөгөөд тус сумдын өвчний хорогдол аймгийн нийт малын хорогдлын 70.0 хувь байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн судалгаагаар Сайншанд суманд 03-р сард ноолуурын дундаж үнэ 93000 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 16000 (20.8%) төг-өөр өссөн байна. Харин ингэний сүү 2500 төг, тэмээний шир 15.0 мянган төгрөг, ямааны арьс 15.0 мянган төг-ийн ханштай байна. Эр хонь 100.0-180.0 мян.төг, эр ямаа 70.0-150.0 мян.төг-өөр худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй

CУРГАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2018 он 04 сар 12. 16 цаг 08 минут
Дорноговь аймгийн статистикийн хэлтэс нь 2018 оны 04 дүгээр сарын 12ний өдөр ХХААГ-аас зохион байгуулсан “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөрүүдийн танилцуулга” сэдэвт сургалтын үеэр ургац хураалт, тариалалтын мэдээний маягт зааврын талаархи сэдэвт сургалтыг зохион байгуулж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмжийг өглөө. Мөн энэ үеэр статистикийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх, хаанаас хэрхэн авч ашиглах талаар буюу “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан танилцуулга” сэдвийн хүрээнд Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цэрэндорж, мэргэжилтэн Г.Баярболд нар тус тус сургалт, мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 09. 15 цаг 47 минут
Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, бүртгэл судалгаа хөтлөх явцын талаар сургалт зөвлөгөө авах хүсэлтийн дагуу аймгийн Прокурорын газраас 2018 оны 04 сарын 06-ны өдөр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд Дорноговь аймагт статистикийн үйл ажиллагааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн эрх бүхий албан тушаалтан 4, хэлтсийн 4 мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр удирдан зохион байгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал, анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах санал солилцов. Сургалтыг зөрчил шалган шийдвэрлэх аргачлалын заавар, эрх зүйн хэлбэр, тэмдэглэл хөтлөх журам, заавар зэрэг сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН СЭДЭВЧИЛСЭН СУДАЛГАА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 02. 17 цаг 35 минут
2017 оны нийт мал сүргийн 92.2 хувь буюу 1845.8 мянган толгой нь малчин өрхийн эзэмшилд байгаа бөгөөд нэг малчин өрхөд дундажаар 443 толгой мал ногдож байна. Нийт малчин өрхийн 82.4 хувь нь цахилгааны эх үүсвэртэй, 70.8 хувь нь телевизортой, 50.7 хувь нь автомашинтай, 58.3 хувь нь мотоциклтой, 99.6 хувь гар утас ашигладаг гэсэн үр дүн гарчээ. Аймгийн малчин өрхүүдийн автомашин, мотоцикль, тээврийн хэрэгслийн хэрэглээ улсын дунджаас 8.7-54.5 пунктээр, цахилгааны эх үүсгүүрээр хангагдсан байдал 0.8 пунктээр дээгүүр байгаа бол, телевизээр хангагдсан байдал улсын дундажтай адил байна.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2018 ОНЫ 01 САРЫН ТАНИЛЦУУЛГА БОЛОН ӨНДӨР НАСТНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 03 сар 22. 16 цаг 32 минут
Статистикийн хэлтсээс орон нутгийн телевизтэй хамтран аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга болон шинэ мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн ахмад настны тоо болон 2018 оны 01 дүгээр сарын танилцуулгын талаарх мэдээллийг Статистикийн хэлстийн мэргэжилтэн А.Амарзаяа хүргэлээ.
Дэлгэрэнгүй

  САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ
  МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
  ЗААВАР АРГАЧЛАЛ
  ДИНАМИК СУДАЛГАА
  ЗУРГИЙН ЦОМОГ
  ПРОГРАМ ХАНГАМЖ (мэдээ)
 

 

  7 хоногийн үнийн мэдээ /2018 оны 4-р сарын 18-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1067
  Хонины мах, кг 6933
  Үхрийн мах, кг 9500
  Ямааны ястай мах, кг  5933
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2200
  Шингэн сүү, л 2000
  Ноолуур, кг 93000
  Бензин, А-80 1633
  Бензин, А-92 1780
  Дизелийн түлш 2080

.....................................................Дэлгэрэнгүй.