ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 10-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 12. 09 цаг 27 минут
Хэрэглээний үнийн индекс 2020 оны 10 дугаар сарыг өмнөх сартай харьцуулахад 0.0 хувь , өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар тус тус өсчээ. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар өсөхөд: хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 5.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 1.1 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлэг 7.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлэг 0.2 хувь, гэр ахуйн тавилгын бүлэг 5.8 хувь, эм тариа эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 2.2 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 0.1 хувь, амралт чөлөөт цаг соёлын барааны бүлэг 0.1 хувь, зочид буудал, зоогийн газар, дотуур байрны үйлчилгээний бүлэг 6.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ДОРНОГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ДҮН ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 26. 08 цаг 08 минут
“Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” Монгол Улсын хууль,“Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон “Улсын комисс байгуулах тухай”, “Тооллогын тов тогтоох тухай” “Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолууд, Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын тогтоолууд, Үндэсний Статистикийн Хорооны тооллоготой холбогдсон тушаал, шийдвэрүүдийг үндэслэл болгож Дорноговь аймагт тооллогын ажлыг зохион байгуулж явуулсан. Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, угсаатны бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг эдийн засаг, нийгмийн маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг. Энэхүү үр дүнг засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд гаргах боломжтой цорын ганц мэдээллийн эх үүсвэр юм.
Дэлгэрэнгүй

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 9-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 14. 06 цаг 27 минут
Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр 2020 оны эхний 9 сарын байдлаар 321 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 92 хүн гэмтэж, 19 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 118(26.9%)-аар, гэмтсэн хүний тоо 72(43.9%) -оор, нас барсан хүний тоо 8(29.6%)-аар тус тус буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3(1.6%)-аар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 6(46.1%)-аар тус тус өсч, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 65(48.1%)-аар, улсын хилээр хууль бусаар эд зүйлс нэвтрүүлсэн гэмт хэрэг 16(57.1 %)-аар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15(62.5%)-аар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11(32.4%)-ээр, хүн амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 10(47.6%)-аар, авилгын гэмт хэрэг 2(50.0%)-оор тус тус буурч, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 2020 ОНЫ 9-Р САРЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА6

Нийтэлсэн: 2020 он 10 сар 14. 06 цаг 26 минут